Бямба, 21.10.2017, 22:52:12
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
Page 1 of 11
Forum moderator: Gh05T 
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Зурхай vнэн vv?
Зурхай vнэн vv?
Gh05TDate: Мягмар, 13.04.2010, 23:18:21 | Message # 1
Дэслэгч-Генерал
Group: Админ
Messages: 9
Reputation: 3050
Status: Офлайн
Зурхайнууд vнэн худлыг илтгэх 10 баримтыг дэлхийн янз бvрийн мэргэжилтнvvд тєрєл бvрийн аргаар судлан тогтоожээ-

Зурхайчид чухад юуг тааварлаж чаддаггvй вэ?
-Хvний зан ааш

1дэх баримт:
Америкийн физикч Шон Карлсон хорь гаруй хvний зурхайг одон орны томоохон фирмд захиалжээ. Сэтгэл зvйч эрдэмтэд тэдэнд зориулан сэтгэл зvйн хєрєг бичсэн байна. Оролцогчид ч єєрсдийнхєє тухай хоёр мэдээллийг бичиж єгчээ. Ингээд оролцогч тус бvр хувийн зурхай, зан чанарын гурван тодорхойлолттой болсон бєгєєд тэдгээрийн зєвхєн нэг нь vнэнийг илтгэж байв. Тэр vнэн тодорхойлолтыг олох даалгаврыг 28 мэргэжлийн одон орончид єгчээ. Єєрєєр хэлбэл, тухайн хvний зан аашийг зурхайгаар нь тодорхойлох vvрэг зурхайчдад ногдсон байна. Тэгэхэд зурхайчдын илрvvлэлт тохиолдлуудын 34 хувьд таарчээ.

2дахь баримт:
Канадын эрдэмтэд 1958 онд тєрсєн 200 хvнийг сонгон судалжээ. Тэдний 25 жилийн туулж єнгєрvvлсэн амьдрал, хувь заяаг нарийвчлан судалж тэмдэглэсэн байна. Тэгэхэд нэг єдєр адилхан цагт мэндэлсэн эдгээр хvмvvсийн амьдрал хувь заяа бvхий л талаараа тэс єєр байсан аж. Уг нь бол зурхайн ёсоор нэг єдєр, нэг цагт мэндэлсэн хvмvvс атугай нэг сард тєрсєн хvмvvс адилхан зурлагатай байдаг.
-Ирээдvй

Здахь баримт:
Америкийн одон оронч Жорж Калвер, Кристина Йенна нар одон орон, зурхайн томоохон нэртэй байгууллагуудын улстєрч, кино од бусад алдартанд зориулан гаргасан сvvлийн таван жилийн зурлагыг шалгаж vзсэн байна. Гэтэл тэдгээрийн ердєє 10 хувь нь биелсэн байж.

4дэх баримт:
Голландад 44 одон орончийг оролцуулсан туршилт явуулжээ. Зурхайч тус бvрийг тусгаарласан єрєєнд байрлуулж адилхан даалгавар єгсєн байна. Даалгаварт долоон хvний тєрсєн он, cap, єдрийг бичсэн цаас єгч ирээдvйн зурлагыг гаргах ёстой байв. Тэгэхэд зурхайч тус бvр эдгээр долоон хvний ирээдvйг єер єєрєєр зєгнєжээ. Ялангуяа бага ч атугай адил тестэй зурлага гаргасан зурхайчид олдоогvй гэнэ.
-Мэргэжил

5дахь баримт:
Жорж Вашингтоны их сургуулийн эдийн засагч Ж.Баннет, Ж.Барт нар хvний тєрсєн цагийн орд, гарагуудын байршил зэрэг нь тухайн хvний хувь заяанд vнэхээр нєлєєлдєг эсэхийг шалгаж vзэхээр шийджээ. Ангарагаар удирдуулдаг ордынхон дийлэнхдээ цэргийн хvн болдог гэсэн зурхайн тогтсон онолыг шалгаж vзсэн байна. Гэвч амьдрал дээр огт тийм биш нь илэрсэн аж.

6дахь баримт:
Америкийн физикч Ж.Мак-Жерви 1700 эрдэмтэн, 6000 улстєрчийг ордоор нь судалж мэргэжилтэй нь холбохыг хичээжээ. Гэвч тэдний мэргэжлээ сонгосон байдал тухайн хvний ордтой ямар ч холбоогvй болох нь батлагдсан байна.

7дахь баримт:
Парисын статистикч Мишель Гоклан Европын 41 мянган оршин суугчийн тєрсєн газар, цаг зэрэг мэдээллийг агуулсан архивын баримтуудыг судалжээ. Тэдний 16000 нь нэртэй эрдэмтэн, жvжигчин, зохиолч, тамирчин байсан бол 25000 нь жирийн хvмvvс байв. Нарийвчилсан судалгаа явуулсны дvнд Гоклан, хvний тєрєх агшны орд ба тухайн цаг, минутын гарагийн байршил хувь хvний байдал, ирээдvйн ажил, мэргэжилд ямар ч нєлєє vзvvлдэггvйг тогтоожээ.
-Хайр дурлал

8дахь баримт:
Аливаа хосын нийцтэй эсэхийг тєрсєн ордоор нь зєв тодорхойлон мэдэж болно гэж зурхайчид айлддаг. Мичиган мужийн Силверман их сургуулийн сэтгэл зvйч Бернард уг ойлголтыг шалгахаар шийджээ. Тэрбээр, гэр бvлийн 2978, салсан 478 хосын. тєрсєн он,- cap, єдрийг судалгаандаа ашигласан байна.
Силверман хосуудын байгаа байдал, зурхайн зурлага, хувь тєєргийг харьцуулан vзэхэд таарах зvйл байгаагvй аж. Харин ч зурхайн зурлага ёсоор “зохицохгvй” гэсэн ордын-хон гэрлээд нийцтэй амьдарч байгаа цєєнгvй баримт олджээ.

9дэх баримт:
Иймэрхvv судал-гааг нэрт сэтгэл зvйч Карл Юнг ч явуулсан байдаг. Тvvний судалсан 483 хосын зурлага ч vнэний хувь єчvvхэн байсан нь эрдэмтнийг гайхшруулжээ.
Яагаад зурхайчид алддаг вэ?

-Олон зууны тэртээ тєрєлт шинэ амьдралын vvслийн агшин хэмээн тооцогддог байсан. Гэвч тєрєлт гэдэг ердєє л эхийн хэвлий дэх хєврєлийн урт хугацааны хєгжлийн туйл гэдгийг бид мэддэг болсон. Хувь хvний зан чанар, байдал тєвшний олон хэв маяг тєрєхєєс ємне тєлєвшдєгєєс гадна удамшлаар тодорхойлогд-догийг шинжлэх ухаан нэгэнтээ тогтоосон. Тиймээс од, эрхэс, гарагууд хvний хувь заяа, зан чанар, байдалд ямар ч нєлєєгvй гэж Калифорни мужийн Сакраменто коллежийн философийн тэнхмийн эрхлэгч Роберт Тод Кэролл тайлбарлажээ.

10 дахь баримт:
“Одон орон: Оддын золиосууд” баримтат киноны найруулагчид нэгэн эмэгтэйг туршилтад оруулж шалгасан. Охины ордонд тєрсєн уг эмэгтэйг полиграфт холбон тодорхойлжээ. Полиграф гэдэг нь хvний бие махбодид гарч буй єєрчлєлтvvд /амьсгалын vелзэл, гар хєлрєх, цусны даралт ихсэх/-ийг илрvvлэн илтгэдэг тєхєєремж юм. Судлаачид Санчир гараг Охины ордод байрлаж буй єдрийг сонгон туршилтаа явуулжээ. Одон орончид Санчирыг євчин зовлон, азгvйтлийн гараг гэдэг. Тиймдээ ч тус гараг Охины ордон дээр байрлах vед охины ордын эмэгтэйд янз бvрийн таагvй єєрчлєлт илрэх ёстой. Полиграф эмэгтэйн биед илрэх єчvvхэн тєдий єєрчлєлтийг ч илрvvлнэ. Туршилтыг нарийн явуулж, vр дvнг цэвэр байлгахын тулд мэргэжлийн ховсчинг урьж эмэгтэйг ховсдолтын аргаар нойрсуулсан байна. Ингээд Санчир Охины ордон дээр байрлах агшныг хvлээж байж. Гэвч гараг ордод байрлах vед эмэгтэйд єчvvхэн тєдий ч єєрчлєлт гараагvй байна. Тэр vед судлаачид эмэгтэйн унтаж буй єрєє рvv гадны хvн оруулахад эмэгтэйн зvрхний цохилт хурдасч, гарынх нь хєлс дааварлаж байжээ. Дараа нь эмэгтэйн дэргэд гар утас тавихад тэндээс бага зэргийн цахилгаан соронзон туяа ялгарч байж. Эмэгтэйн бие махбодь ч дахин нєлєє vзvvлж эхэлжээ. Гар утсыг холдуулж, гадны хvнийг єрєєнєєс гаргахад эмэгтэй хэвэндээ орж, тайвширч байхыг полиграф илтгэжээ. Уг туршилтаар мэргэжилтнvvд ойрын гадны нєлєє холын азгvйтлийн гарагаас хавьгvй хvчтэйг тодруулсан байна.

Мэргэжилтнvvдийн vзэл бодол

Зурхайн талыг дэмжиж буй нь:

Францын Ерєнхийлєгч асан Франсуа Миттерний хувийн зурхайч Элизабет Тесье:
-Сансар огторгуй хvмvvст онцгой байдлаар нєлєєлдєг гэдэгт би итгэлтэй байна. Огторгуйн зvгээс хvнд нєлєєлдєг давалгаа, орон зайг шинжлэх ухаан хараахан илрvvлээгvй байгаа.

Оросын одон орон судлалын дунд сургуулийн захирал Александр Зараев:
-Бид огторгуй болон эх газрын vечлэлийн нєлєєллєєс хамааралтай нь гарцаагvй. Дэлхий эргэж буй нь хоногийн мєчлєг, cap эргэж буй нь сарын мєчлєг, нар-жилийн мєчлєг, Бархасвадь эргэж буй нь 12 жилийн мєчлєг, Санчир-30 жилийн мєчлєг… гэх мэтээр vргэлжилдэг. Биднийг эхийн хэвлийд бvрэлдэх vеэс эдгээр мєчлєгт бидний энерги бvрэлддэг. Тиймдээ ч биднийг энэ ертєнцєд бий болох vед бид автоматаар эдгээр мєчлєгийн нєлєєнд орно.

Зурхайг эсэргvvцэгчид:

П.я.Штернбергийн нэрэмжит Одон орон судлалын тєв хvрээлэнгийн захирал Анатолий Черепащук:
-Манай одны орд дээр зуун тэрбум од оршиж байдаг бєгєєд тэдний эргэн тойронд ч нар, гарагуудын систем байгаа. Одон орончид зурхайн зурлага гаргахдаа манай оддын ордууд дээр байгаа мэдээллээс нэг тэрбумыг ашигладаг гэсэн vг. Тэгэхээр ийм таамаглал хэр vнэн боло.хыг тєсєєлєєд vзье л дээ. Ямар ч ойлголт, vнэн байхгvй. Одон орон гэдэг ердєє л хvний сэтгэл зvй дээр vндэслэсэн луйврын бохир бизнес.
Москвагийн их сургуулийн Физикийн факультетийн доцент Владимир Сурдин;
-Хvvхэд эх баригч тухайн мэндэлж, буй хvvхдэд дэлхийн таталцлын нєлєєг зургаа дахин, хєєрєлтийн нєлєєг Ангарагаас хоёр их наяд дахин хvчтэй vзvvлдэг. Эх баригч эмчийн жин ямар нэг гарагтай харьцуулшгvй ечvvхэн, гэхдээ хvvхэдтэй хавьгvй ойр. Би нэртэй зурхайчдын гаргасан 2000 зурхайг бодит байдалтай харьцуулан судалгаа явуулсан. Тэгэхэд 1000-д нэг нъ л таардаг юм байна гэсэн дvгнэлтэд хvрсэн. Онцлог нь тухайн хvний сэтгэлд нийцсэн, таарсан зурхай мартагдалгvй vлддэг, харин таалагдахгvй худал мэт зурхай нь мартагдан алга болдог хачирхалтай ойлголт бас илэрсэн. Тиймээс одон орончид хvмvvст хоосон хvлээлт, итгэл найдвар зардаг гэж би тооцдог. Энэ чинь аюултай шvv дээ.

Тодруулга:

Дэлхийн одон орон судлаачдын єдрийг XX зууны сvvл vеэс тэмдэглэж эхэлсэн. Эл тэмдэглэлт єдєр гуравдугаар сарын 20-нд тохиодог. Энэ єдєр нар хонииы ордод байрладаг тул одон орны жил эхэлж байна гэж тооцогддог аж. Тэгэхээр одон орны шинэ жил эхлээд удаагvй байгаа юм байна.

 
Gh05T_Zer0neDate: Пүрэв, 15.04.2010, 01:33:20 | Message # 2
Гоожуур
Group: Гишүүн
Messages: 2
Reputation: 10
Status: Офлайн
meedqu gehdeeel... dry
 
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Зурхай vнэн vv?
Page 1 of 11
Search: