Пүрэв, 25.04.2024, 07:07:44
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: Gh05T  
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Үнэнч зурхай (Өрнийн зурхай)
Үнэнч зурхай
Gh05TDate: Мягмар, 13.04.2010, 22:03:50 | Message # 1
Дэслэгч-Генерал
Group: Админ
Messages: 9
Reputation: 3050
Status: Офлайн
Үнэн үг уран гоё байдаггүй Магтах юм бол итгээд муулах юм бол итгэдэггүй мангар зангаа хая!!!

Хонь. Дэндүү түрэмгий, дээрэнгүй нь дэндсэн бүдүүлэг. Оюун ухааны сааталд ордог, хамгийн энгийн зүйлсийг арай гэж тогтоох нь олонтаа. Хэрэв чаддаг байсан бол дэргэдэх хүнээ ямар ч эргэлзээгүй чадах байсан. Гэвч гол төлөв мэлрээд зогсож байхад тохьтой элдэв хачин сонин зүйлийн эрэлд хатаж байдаг. Эрээ цээргүй, ний нуугүй, шар айраг, бүдүүлэг наргианд дуртай. Багадаа цэргийн жанжин, сансрын нисгэгч, эсвэл мисс болохыг мөрөөддөг байсан болохоор гол төлөв хаа ч явсан зодоон хийж явдаг байсан. Гэр бүлийн амьдралд аль болох мөнгө, төгрөгнөөс хол байлгаж байхгүй бол нүд ирмэхийн зуур өөрөө ч мэдэлгүй үрэн таран хийгээд хаячихдаг. Согтуу уедээ агсам согтуу тавих магадлал өндөртэй.

Үхэр. Нарийн, яншаа, доль засах дуртай, алтан хошуу хүргэхээс сийхгүй. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг хийж явдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ түүний бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай ч хүнд мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн оймсыг тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг байв ч үнэн хэрэг дээрээ хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр булээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

Ихэр. Оюун ухаан болон мэдрэмжийн хувьд мөнхийн xүүxэд. Насанд хүрч, бүх хариуцлагыг өөрөө үүрнэ гэхээс боож үхсэн нь дээр гэж боддог болохоор хэн нэгний хүзүүн дээр сууж аваад өөд болтлоо празитлах дуртай. Ганц хийх дуртай зүйл нь үхэр холдтол үг олшруулах. Ном бага уншдаг, мэдлэг нимгэн атлаа ертөнцийн гарал үүслээс авахуулаад улс төр хүртэл бүх юмны талаар өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд түүнийгээ долоо хоногт багаар бодож арван удаа өөрчилж явдаг. Нас ахиад ирэхээр юу ч хамаагүй бясалгаж суух дуртай болдог. Жүжигчин эсвэл зохиолч болох нь цөөнгүй. Оюун ухааны ч тэр, биеийн ч тэр ачааллыг даадаггүй. Зочид хүлээж авах дуртай ч их бодож л өөрийнхөө чалчаа яриагаар дайлдаг.

Мэлхий. Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой.

Арслан. Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Өөр бусад ажилд дөр муутай. Багадаа эцэг эхээсээ мөнгө шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нөхөд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хүний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггүй гэж болно. Юу ч болсон зөвхөн өөртэй нь холбогдож, өөрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж үздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргүүлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бүтэхгүй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхүйц багасдаг. Өөрийгөө агуу, хамгийн лаг, алдаа мадаг огт гаргадаггүй төгс хүн гэдэгт үнэн голоосоо итгэдэг.

Охин. Заан шиг бахдам эелдэг ч, туулай шиг ухаан багатай. Нарийн, харамч, үглээ. Ямар ч юмыг ном журмаар нь, шат дарааллын дагуу хийх гэсэн хүсэл нь хаа ч явсан хүмүүсийн дургүйг хүргэдэг. Үглээ өөнтөгч зангаараа ямар ч ажлыг нурааж, хэнийг ч байсан дэлбэртэл нь уурлуулж чадна. Хэзээ ч хар ухаанаараа, нөхцөл байдлалдаа тааруулан ажиллана гэж байдаггүй болохоор өөртөө болон өрөөл бусдад зориулсан дэндүү дэлгэрэнгүй төлөвлөгөө бичиж суудаг. Хүмүүст тэр төлөвлөгөө нь хэрэгтэй байна уу үгүй юу гэдэг нь өр хамаагүй. Бүх зүйлд нарийн тооцоотой ханддаг болохоор хийж байгаа бухэн нь уйтгартай, нүсэр болдог. Гэхдээ нэг зүйл дээр буюу хор найруулахдаа гарамгай болохоор дайсан гарч ирвэл долоон үеэр нь далд оруулах хор найруулахаас нааш санаа нь амрахгүй.

Жинлүүр. Аз нь харьчихсан гэж болохоор xүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хүн өмнөөс нь шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй xүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.

Хилэнц. Хол эсвэл ойр байна гэлтгүй маш аюултай. Таныг үзэн яддаг, эсвэл ялах гэсэндээ бус зүгээр л үгүй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, «боов үмхүүлж, будаа болгоно. Зорьсондоо хүрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Дараа нь хэрэг гарсан үед ар нуруунаас үхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагүй үнээр сайн нэр, имижтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг үхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хүргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хүмүүсийг даапаалах дуртай.

Нум. Юу ч болж байсан баясгалантай инээж явдаг. Аваарт орж турбадуулж байсан ч өөдрөг зан, дайчин чадвараа алддаггүй нь гэлтэй. Тав арван минут үг сольсны дараа чимээгүйхэн нам зохих хүсэл аяндаа төрөөд ирдэг. Хар багаасаа өөрийнхөө тэнэг хүсэл, үзэл бодлоо бусдад тулган хүлээлгэх дуртай, нойтон хамуу шиг этгээд. Дээрэнгүй өөдрөг зан нь бүх амьдралынх нь туршид өөрт нь яршиг төвөг удаж байгааг мэддэг ч үгүй. Гол төлөв сайн сайхны төлөө гэсэн бодолдоо хөтлөгдөн худал ярьж, санаанаасаа зохиох дуртай. Үнэгүй хоол идэж, уух боломжтой олон хүн цугласан чимээ шуугиан ихтэй газраар явах хоббитой.

Матар. Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эерэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгуй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг.

Хумх. Бодит амьдралаас дэндүү тасарсан хоосон мөрөөдөгч. Мөнгө зээлвэл тэр дороо үрээд хэнээс зээлснээ мартчихдаг болохоор эргүүлж өгдөггүй. Амлалтаа байнга зөрчдөг, ажил хийх дургүй. Ойр дотныхоо хүмүүсийн ар хударгаар элдэв цуу тараадаг. Гуанзны хоол, бэлэн гоймон ба бүдүүлэг зөгнөлт зохиолд дуртай болохоор аль алиныг нь таарсан үедээ гар таталгүй худалдаж авдаг. Мөнгө хурааж чадлаа гэж бодоход нэг л мэдэхэд түүнээ дэлхийг аврах аль нэг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үрээд үгүй хийчихдэг. Ядаж байхад тийм төлөвлөгөө ихтэйг яана.

Загас. Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо.

 
Gh05T_Zer0neDate: Пүрэв, 15.04.2010, 01:31:32 | Message # 2
Гоожуур
Group: Гишүүн
Messages: 2
Reputation: 10
Status: Офлайн
gashuun ch gesen vnen shvv all!
 
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Үнэнч зурхай (Өрнийн зурхай)
  • Page 1 of 1
  • 1
Search: