Баасан, 29.03.2024, 18:02:49
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 5-p cap » 16 » БИДЭН ХОЁРЫН ХАЙРЫН ШИВНЭЭ
22:11:29
БИДЭН ХОЁРЫН ХАЙРЫН ШИВНЭЭ
Хамаг орчлонг бидэн хоёр
Хайр дурлалд уруу татсан
Салхи салхиа илбэн гасалж
Сайхан удын мєчир їнсэлдэж
Навч навчаа илбэн сонссон
Намиа намиагаа їнгэн сїжирсэн
Шогшгойн чинээхэн болжморууд ч
Шогшрон шогшрон жиргэлдсэн
Буурцгийн чинээхэн зїрх нь
Булгилан булгилан долгиссон
Мєнгєн мєнгєн долгис хєєцєлдєж
Мєр мєрєє налан эрхэлсэн
Їїлс їїлсээ ноолон хєлбєрч
Їндэс їндсээ таалан хєлчїїрсэн
Хайрын зєєлєн харцыг минь
Харгиа гол зогсож талимсан
Хадны цав аньж тольдсон
Хавийн байгал шандуурч ширтсэн
Дулаахан бороо єнжин зїсэрч
Дусал дуслаа норгож дунирсан
Дуулим хорвоог бидэн хоёр
Дурлалд дуудаж уруу татсан
Views: 945 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  5-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Тунш сайтууд
Зүнчээ