Лхагва, 24.04.2024, 07:58:06
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7-p cap » 1 » Бvрдэхvй дор…
19:20:53
Бvрдэхvй дор…
: Тєрєхvй

Бvрэлдсэн бие эхийн хэвлийд арван сар тєлжихvйд
Бvлээн амиа цуглуулж амьдралд бэлдэхvй
Бvтэн бие амьдралд яаран догдлохуйд
Бvрий шєнєєр хорвоод мэндлэхvй

Хайрлахуй

Саатаж зогссон болзооны шєнєє эс тоолохуйд
Санаж vгvйлэхийн шаналангаа vл дурсахуй
Сайхны ємнє сатаарч хэдийн зогсохуйд
Шаналал єєртєє бэлэглэж тvvнийг хайрлахуй

Бодохуй

Лавширсан бодлын vзvvрээс гараа ороон барихуйд
Ламбугай шиг гvн бясалгаж эс чадахуй
Лай ланчиг vргээсэн аврал нємрєхvйд
Лааны гэрэлд ч тvр саатаж єєрийгєє мэдрэхvй

Шаналахуй

Чимээлсэн хагацлын vзvvрт ижийгээ алдчихаад эмтэрхvй
Чиний дvр тєрхєнд дурлачихаад зvрх сэтгэл зєрчилдєхvй
Чийгшсэн зовхинд нулмис хургаж vл хатахуй
Чилийтлээ санасан он цагаас ааваа нэхэж хайлахуй

Гомдоохуй

Сvvдэр шиг vгээр зэмлэж vргээхvй
Сvнс шиг муу санаалж итгэлийг нь эвдэхvй
Сvмийн ганжир дор алдаагаа ухаархуйдаа
Сvvгээр аргадаж уучлал эрэн нvглээ наманчлахуй

Баярлахуй

Итгэлээ эс няцсан анддаа талархаж сэтгэл гийхvй
Ирээч гэж намайг хvлээж буй хайртдаа догдлон яарахуй
Ирээдvй надад гэрэл гэгээтэй харагдахуйд
Ирмvvн хvсэл зорилго сэтгэл халин дэврэхvй

Хvсэхvй

Ганцаардлаас зайлж чамдаа очихыг хvсэхvй
Ганцхан шєнє бус насаараа жаргаахыг бодохуй
Галбиргvй ертєнцийн галбир гэж чамайг амтлахуй
Газар дээр нар унасан юм гэж чамаараа гоёхуй

Жаргахуй

Эвлvvлж босгосон элэг бvтэн амьдралдаа эс гомдохуй
Эхлэлээсээ тєгсгєл хvртэл эс зовлон нємрєхvй
Эмтэрсэн бvхэн эвлэж энтэй газар тєлжихvй
Эрийн жаргалыг амталж зовлонд vл сєхрєхvй

Омогшихуй

Ертєнцийн хязгаарыг гатлана гэж єєртєє эрдэхvй
Ер бусын тохиолыг давна гэж тэнгэрт тэмvvлэхvй
Ердєє єчvvхэн сэтгэлдээ орчлонг багтаахуй
Есєн зvйлийн бодьгалыг эс анзаарахуй

Тєгсєхvй

Yгvй хязгаарт эс дєхєж мухардахуйд
Yнэн худлыг эс ялгаж буцахуй
Yгний минь vнэ цэнэ унаж эс тоохуйд
Yхэл нь аваад явахад эс цааргалхуй

Views: 782 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  7-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Тунш сайтууд
Зүнчээ