Бямба, 20.04.2024, 22:25:23
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 4-p cap » 12 » Цагаа олж
22:08:40
Цагаа олж
Цагаа олж
Цагаа олж хэлээ хазах хэцүүхэн ч
Цаанаа л аятайхан сэтгэгдэл сүүлд нь төрдөг.
Сэтгэл нэг л сайхан тайвширч
Сэргэлэн цовоо ирээдүйгээ хардаг.
Андаа эсвэл амрагаа аягүйцүүлээгүй
Аз жаргалыг амталж амардаг.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хүүхдийн нүдээр хорвоог харах сайхан.
Таатай, тааламжтай мэдрэмжиндээ мэдүүлж
Тархи минь тогтуунаар тайвширдаг.
Үгийн хүч чадал үүрдийн болохыг баталж
Үг үрийн үрд үлдэхдээ ингэж хэлдэг.
Хайр, итгэл, найдвар гэдэг үгний
Хамаг утгыг таних цаг байдаг.
Хүн болгоны таних цаг нь өөр, өөр ч
Хайр, итгэл, найдвар л хамгийн сүүлд үлддэг.
Views: 872 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  4-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Тунш сайтууд
Зүнчээ