Мягмар, 16.04.2024, 21:17:40
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 4-p cap » 16 » Хайрын бурхан алганд амилдаг
22:38:54
Хайрын бурхан алганд амилдаг
Хацрыг чинь гараараа илж суухад
Хайрын бурхан алганд минь амилдаг
Энхрийлэлд уяссан чинийхээ нүдийг хараад
Энэ хорвоогийн сайхан бүгдэд итгэдэг

Ариухан тансаг биеийг чинь тэврээд
Амьдралыг үнэн сэтгэлээсээ биширдэг
Хүнлэг сэтгэлийг чамаасаа олж харахлаар
Хүн болгоныг тэвэрч үнсмээр санагддаг

Чинийхээ барааг холоос ч болов харахад
Цэв хүйтэн тэнгэрт нар мандах шиг болдог
Арван тавны сар дэрэн дээр минь туяарахад
Амьдрал заримдаа үлгэрээс ч гоё байдаг

Хурууг чинь атгаж, ширтэн суухдаа жаргадаг
Хурамхан ч болов наалдаж зогсоод тайтгардаг
Амраглал хайрыг надад бэлэглэсэн чамдаа
Аз жаргал хүсч тэнгэр бурхандаа залбирдаг

Харцыг чинь хайраар дүүргэхсэн гэж мөрөөддөг
Харууслаар биш баяслаар бялхаахсан гэж хичээдэг
Бүхнийг мартаж чинийхээ төлөө
Бүрхэг орчлонд зул болж асмаар санагддаг

Views: 925 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  4-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Тунш сайтууд
Зүнчээ