Пүрэв, 14.12.2017, 13:20:19
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 186
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 4-p cap » 16 » Учирч амжаагvй хань минь
22:15:53
Учирч амжаагvй хань минь
Усны дэргэдэх ургамлын сайхныг биширч
Учрал зєгнєвч учирч амжаагvй хань минь ээ
Ухаан бодлын хязгааргvй далайдаа
Ургуулан тєсєєлж явна уу намайгаа
Уруудаж єгсєх амьдралын шуурганд
Уйтгарт автан ганцаардаж явна уу эсвэл

Учирч амжаагvй хань минь ээ

Уруулаа болоод сэтгэлээ чамдаа хадгалж
Уулзах мєчийг тээж ирэх шувуудыг
Угтан тосож итгэл євєрлєн явнаа би
Урган соёолох нялх нахиат хавар шиг
Уужуу ухаандаа бодлын цэцэгс тариад
Учиг хэлхэж ерєєл єргєн явна уу чи минь

Учирч амжаагvй хань минь ээ

Чи хэн ч байж мэднэ тэр хувь тавилангийн хэрэг
Чи хэзээ ч таарч болно тэр цаг хугацааны хэрэг
Чи хаанаас ч ирж магад тэр харгуй замын хэрэг
Чи хэний ч vр байж мэднэ тэр заяа тєєргийн хэрэг
Чи хань минь л байж таарна тэр хайр сэтгэлийн хэрэг
Чин зvрхээрээ ижилсэх нь харин чи бидний хэрэг ээ

Учирч амжаагvй хань минь ээ

Views: 444 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  4-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Тунш сайтууд
Зүнчээ