Пүрэв, 25.04.2024, 18:49:16
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 5-p cap » 16 » Yнэн бvхнээ хэллээ
21:54:10
Yнэн бvхнээ хэллээ
Чиний тухай бодол болон зогсдог цаг нэгэнт єнгєрсєн
Чин хайртай гэж хошгоруулдаг vе аль эрт хоцорсон
Чимээгvй гэтэж байгаад vнсэх чинь яасийн хохь нь
Чи бид хоёр таарахгvй л гэвэл надад итгэсэн нь дээр

Урууланд минь шороо тогттол гурван жил хvлээлгэсэн
Уугуул нутгаа санах л юм гэж Солонгосоос мессенжердсэн
Уба гээд цаана чинь дугарлаа гэхэд кино гэж молигдсон
Урмыг чинь хугалаагvй байхад комиссын бараа чулуудсан

Хуруун чинээ vрсээ чихрээр хуурч олон жилийг авсан
Халуун ногоотой гоймонгоор аавыгаа орлуулж бэтгэрсэн
Хадаг бариад золгодог Монгол ёсоо мартатлаа
Хангуг кинонд самуурч євдєг сєгдєн чамайг нэхсэн

Яриад л байх юм хоёулаа нэг уулзах юмсан
Яараад л байна даа сэтгэл минь тэврvvлэх юмсан
Яасан ч их удна вэ хань минь чи ир л дээ
Ялихгvй vйлдэл гарвал хvний хvн болох гээд байна

Чиний эзгvйд хоноц олшроод хvvхэд айлгана
Чиний дургvй харийн хvмvvс ногооноор дайлна
Чиний тэр магтаад байсан найз чинь чичрээд гарсан
Чи намайг ойлгоорой vнэнч байж чадсангvй ээ

Ийм юм болоол биз яадгийн хэнд хамаатай юм
Ирэхгvй байсан чиний л буруу бvр цайрсан
Илчилсэн дээр нь хэлье замаа бодоорой хє
Эдгэшгvй ДОХ авчихсан би єнгєрсєн хvн

Views: 874 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 hekv   (16.09.2012 20:22:21) [Материал]
kk yun aimariin geh d goy bichjee

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  5-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Тунш сайтууд
Зүнчээ