Пүрэв, 25.04.2024, 11:43:52
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Категори
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Articles » My articles

Монголын эмэгнэл

Монгол Үндэстэн орших уу? Уусаж ҮгҮй болох уу?

Монгол  Улсын хувьд 2.7 сая хүнтэй. Хүн  ам цөөнтэй орны тухайд амин чухал  асуудал бол хүн ам зүйн бодлого  юм. Аливаа  улс орны хөгжлийн чухал үзүүлэлтийн  нэг амин судас бол хүн амын өсөлт, эрүүл мэнд, ажлын байранд  хэрэгцээтэй ажиллах хөдөлмөрийн  насны эрүүл чийрэг ажиллах хүчин  байдаг. Монгол Улс хүн амаа нарийн тоолсон судалгаа одоогоор алга байна.Харин  малаа олон удаа тоолсон гэж бодохоор гайхшрал харамсал төрдөг.Удахгүй хүн  амын тооллого хийнэ гэж хэвлэлд  гарсныг уншаад баярласнаа нуугаад  яахав дээ. Одоогийн байдлаар Монгол Улсад хичнээн хүн байгаа, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн харьцаа, хөдөлмөрийн насны хүмүүсийн  хүн амд эзлэх хувь хэмжээг  тодорхойлох, гадаадад хичнээн хүн  ажиллаж амьдарч байгаа болон  гадны хичнээн иргэд Монголд  ажиллаж байгааг тооцдог болох  нэн шаардлагатай байна.

Энэ нь Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой  болохоор нэн яаралтай хийж гүйцэтгэх  ёстой.

Манай улсын  хувьд 1921-1980 онд хүн амын цэвэр  өсөлт 4 хувьтай болж 2.4 сая хүнтэй болж байсан нь саяхан билээ.1990 оноос  хойш хүн ам зүйн бодлого үндсэндээ  алдагдаж хүн амаа анхаарах асуудлаа бүр хаясан гэхэд болно. Нийт хүн  амын 8 хувь буюу 200.000 гаран Монголчууд гадаад оронд ажиллаж амьдарч  сурч байна гэсэн албан бус  тоо баримт байдаг.

Монгол  Улсын 2.7 сая хүн амд харьцуулж  бодоход 17000-18000 гадны иргэд Монгол Улсад байхад Монгол хүний удмын  сан хадгалагдана гэдэг тооцоо байдаг. Жилдээ 1000 гадны иргэд Монголд  орж ирж байхад Монгол хүний удмын  санд аюулгүй гэж үзсэн тооцоо байдаг юм билээ. Гэтэл 2001 онд 72 орны 37000 гадны иргэд Монгол Улсад зөвшөөрөлтэйгээр ажиллаж байсан ба тэдгээрийн 70 хувь нь хятад, 20 хувь нь солонгос, болон  бусад орныхон байна. Огт бүртгэлгүй 20 000 хятад иргэн байгаа гэсэн  тоо баримт байдаг.

Гадаадын  харьяатын албанаас Монголд одоогийн байдлаар 107 орны 34.000 хүн ажиллаж  амьдарч байна гэж мэдээлсэн  нь үнэнд хэр ойрхон болдоо. 2010 онд  манай улсад уул уурхай, зам  барилгын салбарт 10.000 хятад иргэн  орж ирж байна. Мөн Оюутолгойд 3000 хятад иргэн орж ирэхээр  болжээ. Энэхүү тоо баримт бол нэг  жилийн албан ёсоор зарлагдаж  мэдэгдэж байгаа тоо болохоос мэдэгдээгүй  урьд нь орж ирээд одоо байгаа, орж  ирж байгаа гадныхан тэр тусмаа хятадуудын тоо хэд болсоныг хэлж мэдэх газар  байгаа эсэхийг мэдэхгүй байна.

Бараг л 100.000 гаран гадныхан эцэг өвгөдийн маань  цусаараа амиараа хамгаалж ирсэн  газар нутаг дээр олз хайж шүлсээ хаяж , охид бүсгүйчүүдийг минь бузарлан явж байна гэхээр үнэхээр аймшигтай. Монголчууд минь нойрноосоо сэрэх цаг  болжээ. Монгол орон үндэсний аюулгүй  байдал алдагдаж Монгол үндэстэн орших  уу? Эс орших уу дээрээ тулаад байна. Маш харамсалтай байна. Бидний өвөг дээдэс ийм арчаагүй  орныг, амиараа  цусаараа хамгаалж бидэнд өвлүүлээгүй  шүү дээ.

Түүхийн эх сурвалжаас харахад цагтаа маш хүчирхэг байсан манж гүрэн хятадад эзлэгдэж биш уусч алга болсныг эргэн санах  хэрэгтэй болов уу. Хятадууд манж нарыг  ажил хийлгэхгүй, та нар бол тэнгэр язгууртай гэж хошгируулж, нэг  манж айлд олон хятад зарцлагдаж очих нэрээр уусгаж үгүй болгосон. Энэ гашуун сургамжит түүхийг бид байнга санаж явууштай.

Монголчуудыг  ядуу тарчиг байлгаж нөхөн үржихүйн ид насны эрчүүдийг нь гадаад орон луу экспортлоод оронд нь хятад, солонгосоор Монголыг маань дүүргэж  байгаа манай төрийн түшээдийн бодлогыг харалган гэж хэлэхээс өөр юу гэх  вэ?

Category: My articles | Added by: Gh05T (19.06.2010)
Views: 820 | Comments: 2 | Tags: !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! | Rating: 10.0/3
Total comments: 2
+1  
2 bibi   (29.09.2010 17:52:41) [Материал]
bid buhen hytad hytad geed l aih yum ehleed dotoodiin daisnuudiig l darmaar bn oruulj ireed bga hytadad suugaa elchin said buruutai oruulj ir geed yyregdeed bga darag nar buruutai ter urwagch nar
mongoliin haalgiig neej ugch bn tuund hariutslaga tootsoh heregtei

+1  
1 Gh05T   (19.06.2010 19:50:51) [Материал]
Монгол улсын хилээр гуйж болон гуядаж орж ирээд байга хужаа нарыг яах вэ? Бодлоо хуваалцая deal sleep

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Тунш сайтууд
Зүнчээ