Баасан, 19.04.2024, 05:55:38
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
Forum moderator: Gh05T  
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Хөгтэй зурхай
Хөгтэй зурхай
Gh05TDate: Мягмар, 13.04.2010, 22:17:27 | Message # 1
Дэслэгч-Генерал
Group: Админ
Messages: 9
Reputation: 3050
Status: Офлайн
Танд нэгэн хєгжилтэй сонжоог санал болгож байна. Та ямар жилтэй вэ? Туулайн жилтэй бол борвиныхоо баасыг арилгачихаад босч явахыг анхааруулж байна.

ХУЛГАНА ЖИЛТЭН:
Энэ тэндгvй гvйж, илvv харж билvv долоож явж байж муурын хоол болохоос болгоомжил.

VХЭР ЖИЛТЭН
Босоогоороо унтаж, бусдын єгєєш болох нигууртай. Дээгvvр санаж, бусдад хууртагдахаас болгоомжил.

БАР ЖИЛТЭН
Хvчтэй хэмээн цээжээ дэлдэж, эрэгчин арслангийн аманд орох вий. Дотроо бодолтой, дороо суурьтай байсан нь дээр.

ТУУЛАЙ ЖИЛТЭН
Борвиныхоо баасыг арилгачихаад босож явахыг анхааруулъя. Хоосон байж, хоёр чихээрээ гайхуулаад амжилтад хvрэхгvй. Єєрийгєє хєгжvvл.

ЛУУ ЖИЛТЭН
Буян заяагаа арилгахгvйг хичээж, болж єгвєл бvтэн жилийн турш халуун усанд орохгvй байхыг анхааруулъя. Зvрх, зоригтой байх юм бол таныг амжилт хvлээж байна.

МОГОЙ ЖИЛТЭН
Бусдад хэтэрхий их муу санаж болохгvй. Амжилтанд хvрэх магадлал єндєр. Хэрэв єндєрлєгт гарвал хурдан хугацаанд биеэ засч чадна.

МОРЬ ЖИЛТЭН
Олон хvнийг ардаа орхих нигууртай Гэхдээ гишгэх бvртээ хянуур бай. Єндєрлєгт гарч чадвал хэл амны номыг 76 удаа уншуул.

ХОНЬ ЖИЛТЭН
Арьсны vнэ єндєр байгаа учир малын хулгайчаас болгоомжил.

БИЧ ЖИЛТЭН
Хvн дуурайж, алиалахаас болгоомжил. Модонд авирч лус савдаг хилэгнvvлэхийг тэвч.

ТАХИА ЖИЛТЭН
Єндєгний чинь тоогоор татвар нэмэгдэх тул єєрийгєє зовоогоод л дуусна. Бас хэтэрхий єндєрт бvv нис. Тахиа байтугай онгоц унадгийг сана.

НОХОЙ ЖИЛТЭН
Худлаа хуцаж, ульж болохгvй. Ногоо тарьвал ургахгvй. Хєдєлмєрийн гарз болно.

ГАХАЙ ЖИЛТЭН
Газар хамаагvй сэндийчиж, лус савдаг хилэгнvvлэхийг тэвч. Боловсрол мэдлэгээ дээшлvvлэхэд анхаар.

 
Асуулт хариулт » Зурхай » Хөгжилтэй зурхай » Хөгтэй зурхай
  • Page 1 of 1
  • 1
Search: