Даваа, 18.11.2019, 13:17:27
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 186
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Цав цагаахан сувд тэнгэрийн нvднээс асгарахад
Цан тогтоож сормуусаа будан гоёод л
Хэн ч явж амжаагvй цагаан торгон замаар
Хээ татуулан чиний зvг гvйлээ
Хайлахаас нь ємнє амжиж гоёлоо гайхуулахаар очтол
Хаалга vvд чинь цоожтой байсанд гомдож
Yлгэрийн шидээр цас болон хувираад
Yvдний чинь дэргэд дааран хvлээлээ
Нэмэн нэмэн орох цасан далайн дундаас
Нээрээ л хайртай юм бол намайг заавал ялгана
Нэрээр минь дуудан уулга алдан гайхахад
Нээж амжаагvй сэтгэлээ дэлгэнэ хэмээн хvлээлээ
Тэсгим хvйтэн євлийн жаварт
Тэвчээр алдалгvй хvлээсээр байхад минь
Дээгvvр минь чи тоомжиргvйхэн алхаад єнгєрєхєд
Дэндvv мєрєєдсєн би мєс болон хоцорлоо
Просмотров: 559 | Нэмсэн: Админ | Хэзээ: 25.03.2010 | Тайлбарууд (0)

  Аргадаж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
  Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръя гэтэл
  Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй талиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
  Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
  Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
  Гуйж ирээгүй анхны хайр минь над хатуурхаж
  Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навчисын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
Просмотров: 632 | Нэмсэн: Админ | Хэзээ: 25.03.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 10 11 12
Хайх
Хуанли
«  11-p cap 2019  »
НямДаМяЛхаПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Тунш сайтууд
Зүнчээ