Пүрэв, 25.04.2024, 23:35:36
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
: Ганцаардаж байна уу миний хайр?
Гадна чинь усан бороо шаагиад
Дэргэд чинь хєглєрсєн навчис хаялаад
Дэмий сэлгvvцсэн бодлоо уяж ядаад
Намар навчисаараа уйлахын цагт
Нарны илч ч хvйтэн мэт санагданаа
Усан бороогоор уйлж сэтгэлийг чинь норгож
Удтал чи хайрыгаа бодож ганцаарданаа
Yеийн чинь танхил бvсгvй дэргэд чинь инээж
Yзэсгэлэн гоогоороо чамайг минь татавч
Энгийн л тэр эрх охиныг
Инээмсэглэл чинь зєндєє санаж уйлна даа.
Просмотров: 835 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

: Мєрєєдєлд чинь умбаж янаг чинь болъё
Мєн л чиний бодол руу харвая
Шєнє очиж зvvдэнд чинь бvжиглэж
Шиврээ бороо шиг оронд чинь асгаръя
Амьсгалд чинь уусаж биеийг чинь эзэмдэж
Асаж ноцсон уруулд чинь шvргэж
Хvсэл болсон зvрхний чинь цохилтонд
Хvлээтэй юм шиг холдолгvй янаглая
Намайг санасан хvсэл дээр чинь тоглож
Нар адил биеийг чинь дулаацуулъя
Судасны чинь лугшилтанд би гал шиг ноцож
Суусар минж шиг єєрийг чинь гижигдье
Оргилуун дарс шиг хvслийг чинь асгарааж
Орчлон чиний хайрыг од шиг тамгалъя
Охин насныхаа жаргалыг мєнхєлж
Одоо л чиний хажууд уйлъя
Єглєєний нар цонхоор туслаа амраг минь
Єнгєт зvvднээсээ чи минь сэрдээ
Жаргал хугацаатай байдаг юм амраг минь
Заавал дараа зуудэнд чинь ирнээ
Шvлэг дуусаж vvр цайлаа янаг минь
Шєнєжин жаргаж хонолоо зvvдэнд чинь
Амттайхан зvvднээсээ одоо чи минь сэрдээ
Ахиж дараа нэг уулзъя намай ... Цааш унших »
Просмотров: 739 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

Зєндєє их дасчихаад хайраар дулаацаж явахад минь
Зvсээ буруулж дааруулах сэтгэл чинь хаана байсан юм бэ?
Зvгээ олохгvй зvрхэнд чинь тєєрчихєєд явахад
Зєв бурууг нь ялгах ухаан чинь хаана байсан юм бэ?

Цав цагаахан мєрєєдєлдєє жигvvрлэж нисэхэд минь
Цаанаа л нэг гунигтай єдрvvд нь хаана байсан юм бэ?
Цаг тоолон чамайг хvлээх тэр шєнvvдэд уйлж суухад
Цамцных нь энгэрт эрхэлсэн бvсгvй чи хаана байсан юм бэ?

Хуучирч амжаагvй хайрын минь vг унтарч амжаагvй байхад
Хувирч няцах зvрх чинь хаана байсан юм бэ?
Хундага дарсаар сэтгэлээ аргадаж явахад
Худлаа инээх найзууд минь та нар хаана байсан юм бэ?

Намайг анхны борооны гvнж байхад
Намрын гунигийг авчрах навчис нь хаана байсан юм бэ?
Насаараа тvvнийгээ хайрла гэж хайрыг надад бэлэглэчихээд
Нулимс vлдээгээд буцаачих бурхад нь хаана байсан юм бэ?

Просмотров: 795 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

Огшуун нулимсаа залгилж зvvднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь vнэрлэдэг аавыгаа зvvдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хєглєж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Тэргvvндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дvvлэх бvргэдийг аваад хvзvvнд минь зvvчихлээ
Тэр бvргэдийн эрч хvчээр биеэн би сэлбэж
Тэвчнээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ
Амгалан харцандаа гэрэлтэх эцгийнхээ хайранд зовлонг минь шингээж
Алтан нар шиг мандаж яваарай vр минь гэхдээн
Алс тэнгэрт мандсан нарыг аваад нvдэнд минь аргамжчихаад
Аавын охин алзахгvй ээ гээд vсийг минь vнэрлэн босоход
Амьдралд охин нь бvдрэхгvй ээ гэж аавдаа хэлэн тэврээд
Ариун нулимсанд хєвж амтат зvvднээс сэрчихлээ
Ардын дуундаа уярдаг ч ардынхаа тєлєє тангараг єргєсєн
Аавыгаа зvvдэллээ, амьдрах итгэлээр сэтгэлээ чангаллаа.
Просмотров: 796 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

Жаахан vр минь ижийдээ гомдоод уйлаа юу
Жаргалтай амьдралын минь эхлэл юм шvv дээ чи минь
Жиндvvхэн салхинаас дааруулахгvй гэж хамгаалан
Жавартай шєнє элгэндээ тэвэрч хонодог юм шvv ижий нь чамайг
Эрх танхил vр минь ээждээ гомдоод нулимс унагаа юу
Эргэх хорвоогийн хатуу бvхнээс энхрий чамайгаа холтгож
Харцаараа энхрийлж хатуухан vгсийг цэгнэн хэлээд
Хайрласан сэтгэлдээ єлгийдєн байж аргаддаг юм шvv ижий нь чамайг
Єхєєрдєм бяцхан vр минь ижийдээ гоморхоод уйлаа юу
Єрєєлєєс сонсох хатуухан vгсийг чинь зєєллєж
Єр зvрхэндээ харамлаж халгасаар хэдэн vгс хэлчихээд
Єєдєєс ширтэх харцанд чинь уярч энхрийлдэг юм шvv ижий нь чамайг
Хэвлийдээ эрхлvvлж арван сар тээхдээ
Хойшид угтах амьдралын чинь цэцэрлэгийг тарьсан юм шvv
Хvйгээр салсан ч сэтгэлд холбоотой амин хэлхээ чиний минь
Хацрыг исгэж урсах нулимсыг сэтгэлдээ шингээж багасгах гэсийм шvv vр минь
Зvрхэнд шигтгэсэн хайрын эмзэг цэц ... Цааш унших »
Просмотров: 802 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

: Тєрєхvй

Бvрэлдсэн бие эхийн хэвлийд арван сар тєлжихvйд
Бvлээн амиа цуглуулж амьдралд бэлдэхvй
Бvтэн бие амьдралд яаран догдлохуйд
Бvрий шєнєєр хорвоод мэндлэхvй

Хайрлахуй

Саатаж зогссон болзооны шєнєє эс тоолохуйд
Санаж vгvйлэхийн шаналангаа vл дурсахуй
Сайхны ємнє сатаарч хэдийн зогсохуйд
Шаналал єєртєє бэлэглэж тvvнийг хайрлахуй

Бодохуй

Лавширсан бодлын vзvvрээс гараа ороон барихуйд
Ламбугай шиг гvн бясалгаж эс чадахуй
Лай ланчиг vргээсэн аврал нємрєхvйд
Лааны гэрэлд ч тvр саатаж єєрийгєє мэдрэхvй

Шаналахуй

Чимээлсэн хагацлын vзvvрт ижийгээ алдчихаад эмтэрхvй
Чиний дvр тєрхєнд дурлачихаад зvрх сэтгэл зєрчилдєхvй
Чийгшсэн зовхинд нулмис хургаж vл хатахуй
Чилийтлээ санасан он цагаас ааваа нэхэж хайлахуй

Гомдоохуй

Сvvдэр шиг vгээр зэмлэж vргээхvй
Сvнс шиг муу санаалж итгэлийг нь эвдэхvй
Сvмийн ганжир дор алдаагаа ухаархуйдаа
Сvvгээр аргадаж уучл ... Цааш унших »

Просмотров: 782 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

Зєнгєєрєє мэдрээгvй гэж vv бvсгvй чинь явчихсан
Зvрхийг чинь цоожлоод тvлхvvрийг нь чамд vлдээсэн
Захидал болгон хаяггvй дугтуй орхихдоо
Зургийг чинь бас хамтад нь хийгээд дамжуулсан шvv
Амжсангvй гэж vv хархvv минь жаахан хурдан алхахгvй
Анзаараагvй зєрєєд л єнгєрсєн дєє чи бvсгvйн хажуугаар
Андуураагvй ээ харин тэр эргэж хараад нулимсаа арчина лээ
Ардхан талд чинь очихдоо жаахан санаа алдана лээ
Ороолтоо гээчихээ юу залуу минь чи хайрын орцонд ороолтгvй бvv зорч
Орхиод явсан ороолтыг нь зvvчих сэтгэлийг нь бод
Одод тоолон олон хоног суухдаа утас ээрэн ороолт нэхэж
Орцны жижvvр надаас дамжуулахыг гуйгаад мордсон юм шvv.
Просмотров: 709 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 01.07.2010 | Тайлбарууд (0)

Мөнгөтэй бүхэн босс бол Мөөмтэй бүхэн мисс бол Мөрдөстэй бүхэн генерал бол Мөргөлтэй бүхэн хувраг бол оо! Зээ! Морьтой бүхэн манлай бол Монждог бүхэн наймаач бол Монцгор бүхэн дарга бол Молигоддог бүхэн түшээ бол оо! Зээ! Малтай бүхэн мянгат бол Мааньтай бүхэн хамба бол Марзан бүхэн онигооч бол Мантгар бүхэн сүмоч бол оо! Зээ! Хуруутай бүхэн хулгайч бол Хушуутай бүхэн худалч бол Хумсалдаг бүхэн нярав бол Хуудуутай бүхэн сайд болдог kkk
Просмотров: 1820 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 27.05.2010 | Тайлбарууд (1)

Хамаг орчлонг бидэн хоёр
Хайр дурлалд уруу татсан
Салхи салхиа илбэн гасалж
Сайхан удын мєчир їнсэлдэж
Навч навчаа илбэн сонссон
Намиа намиагаа їнгэн сїжирсэн
Шогшгойн чинээхэн болжморууд ч
Шогшрон шогшрон жиргэлдсэн
Буурцгийн чинээхэн зїрх нь
Булгилан булгилан долгиссон
Мєнгєн мєнгєн долгис хєєцєлдєж
Мєр мєрєє налан эрхэлсэн
Їїлс їїлсээ ноолон хєлбєрч
Їндэс їндсээ таалан хєлчїїрсэн
Хайрын зєєлєн харцыг минь
Харгиа гол зогсож талимсан
Хадны цав аньж тольдсон
Хавийн байгал шандуурч ширтсэн
Дулаахан бороо єнжин зїсэрч
Дусал дуслаа норгож дунирсан
Дуулим хорвоог бидэн хоёр
Дурлалд дуудаж уруу татсан
Просмотров: 949 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн ч ... Цааш унших »

Просмотров: 849 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 3 4 5 6 ... 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ