Баасан, 29.03.2024, 16:11:21
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Алтан бэлзэгний шигтгээ мэт
Анхилхан сувд нулимсаа
Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү
Асгаруулаад байвчиг
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо
Угаасаа миний биш хvүний амраг
Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэднэ
Yйлний хайч шиг уран ааш дэлгэж
Зүйлийн торго шиг намираад байвчиг
Зүс буруутай харийн адуу шиг
Өөрийн нутгаадаа сэрвэлзэж хононо
Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ
Сэтгэлийн дураар нисгэж болохгүй
Эхнэртэй харчуул нууц амрагаар гоёдог
Энгэрийн зүүлт шиг хуучраад хаягдаж мэднэ ээ…
Хэдийнээсээ миний биш хvний амрагт
Халуун хайр биш нялуун vг зохино
Хэдийнээсээ миний биш
Хүний амрагийн өвөр дээр
Хээвнэг эрхлэн инээд алдаж суухдаа
Өөрийн янагийн царайг санаж бай.
Просмотров: 743 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй
Намар болоход ариун хайр гандахгүй
Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
Үүрд хайрлана :53:
Просмотров: 841 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv
Просмотров: 776 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv
Просмотров: 779 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэ ... Цааш унших »

Просмотров: 770 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй
Просмотров: 870 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Дэврүүхэн бага насны сониуч гэнэхэн ухаанд
Дэлгэрмаа эгчийг хайрлах сэтгэл багтдаг байсан
Дэнжийн ногоо тасдаж хөл нүцгэн дэгдсэн
Дэнгийн эрвээхэй шиг насний минь
Дан цамцтай мөрөөдөл
Өглөө үдшийн сэрүүнд үнээ эвлэгэж суухад нь
Өөрөө ч дийлэлгүй гудчуулан тугал татаж зогсохдоо
Долгор ажаагын аргалыг түүх дуртай байдаг шиг
Домбон цагаан ёотон горьдож зогсдоггүй байсаан
Ийм л эгчтэй болохсон гэж үе үехэн санааширхад
Эвэлж гүйцсэн үнээний туаглыг татхаа мартдагсан
Сайхан зантай эгчийнхээ дэргэд нь байхийг мөрөөсхөд
Сайлийн жар үнээ цөөхөн юмшиг чамлагддагсаан
Агтлах тугалын сэчнээн гуд татуулан сөгжиж
Арав хүрээгүй нас минь тугалын тамиргүй хэрнээ
Ардаг морин дээр хөндөлсөн саахалтын ганган санзайгаас
Алаг нүдэн эгчийгээ хармалхийн тэнхээтэй явсан
Энгэр дэлэгсэн эцгийнхээ элгэнд наалдан сууж
Эрлийн хүний яарьсан үлгэр сонсон хөгжихөд
Туурга нэвт уяатай гэрэл ... Цааш унших »
Просмотров: 797 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
... Цааш унших »

Просмотров: 828 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ
Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо
Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж
Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү
Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга
Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу
Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч
Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар
Жамыг дагаад өснө гэж бодхоос
Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү
Заяа түшээд ториноно гэж бодхоос
Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү
Үртэй хүний сэтгэл гэдэг
Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ
Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ
Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч
Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо [color=red]
Просмотров: 780 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!

Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл ю ... Цааш унших »

Просмотров: 857 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 7 8 9 10 11 12 »
Хайх
Хуанли
«  3-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Тунш сайтууд
Зүнчээ