Бямба, 21.10.2017, 22:50:58
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 186
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 5-p cap » 16 » Найздаа
21:00:16
Найздаа
Хэзээ нєхєрлєснєє мэдэхгvй ч
Хэн хэн нь ухаан тєлжєєгvй байхдаа найзалсан анддаа зориулав

Нууж унагасан нулимс бvхний ихэр дуслын нэг нь минийх байсан
Нууцхан шаналж явсан сэтгэл бvхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан

Дур булаам бvсгvйд зэрэг дурлаж явсан минь бидний дурсамж байсан
Дурлаж яваад хаягдсан бvтэлгvй хайрын тvvх бид хоёрын азгvйтэл байсан

Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт єдрvvдийг хамт элээж дээ
Нартай єдєр єдрийн тvvчээнд насаа зэрэг нэмж олон жилийн хаврыг vджээ

Єгєє аваа бидний дунд олон байсан ч
Єр нэхэж нэгнийгээ зовоолгvй хэн хэндээ гомдолгvй сайхан байж дээ

Хундага дарсан халамцаад бие биендээ л жаргал зовлонгоо хуваалцдаг байсан
Хувцас муутай нэг нь явахад ємссєн хувцсаа тайлаад єгєх сэтгэл биднийх л байж дээ

Хэтэвч зузаан нэгний ємнє тарчиг явахдаа ч найзын итгэлээсээ няцаагvй нєхєрлєл биднийх л байсан
Хийрхvv нэгний ємнєєс андаа ємєєрч босох зvрх зориг бидэнд л байж дээ

Найз минь чи бид хоёр олон зуны аадар бороон дундуур хувцас нойтон гvйж дээ
Нартад мєчидхєн тусаад єнгєрсєн хvvхэд насаа бид хамт л элээж дээ найз минь

Yзэл бодол зєрєх vе бидэнд зєндєє байсан ч vгийн хатууг хэлж найзаа гомдоох сэтгэл бидэнд байгаагvй ээ
Yнэний ємнє худал амлаж найзыгаа хуураагvй итгэл бидний нєхєрлєл дэндvv сайхан байж дээ

Єдийг хvртэл єчнєєн олон найзууд дундаас vнэнч vлдсэн ганц найз минь чи л байж дээ
Єнгєрсєн цаг хугацаа бvхэн бид хоёрын нєхєрлєлийг олон удаа шалгаж дээ найз минь

Найз минь чи бид хоёр олон намрын шарласан навчистай гудамжаар хамт алхаж дээ
Нас насны амьдралдаа бие биедээ л итгэж єдийг хvртэл нєхєрлєж дээ

Он цагийн цагийн тvvчээтэй ороо бусгаа давалгаанд омогтой ч гунигтай ч явахдаа хамт л байж дээ
Олсон авсан зvйлээ дундынх гэж бие биедээ л дэндvv харамгvй явж дээ найз минь

Хvнд бvv хэл сэтгэлдээ ч шивнэдэггvй нууцаа найз минь чамд л итгэсэндээ дэлгэж явж дээ
Хvний хvн гэж бодохгvй ах дvv нар шигээ итгэж єдийг хvрч дээ найз минь

Найз минь чи бид хоёр олон євлийн хvйтэн жаварт хамт даарч хєрж явж дээ
Найзаа гэсэн бидний нєхєрлєл vргэлж дулаан байж єдийг хvрч дээ найз минь.

Views: 401 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 ганаа   (16.08.2010 20:31:05)
гоё гоё бас дахин гоё

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  5-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Тунш сайтууд
Зүнчээ