Бямба, 27.04.2024, 11:48:47
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Категори
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Articles » My articles

Хямралаас үл хамааран Хятадын эдийн засаг 2009 онд 8.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ
-Урд хөрш -

Дэлхийн Банкнаас гаргасан Хятадын Улирал Тутмын Тойм-ын хамгийн сүүлийн дугаартаа дэлхийн эдийн засгийн уналтаас үл хамааран Хятадын эдийн засаг 2009 онд 8.7 хувиар өсч, энэхүү өсөлтийн хүч нь 2010 оны эхний саруудад ч үргэлжилсээр байна хэмээн мэдээллээ.
Хятадын Улирал Тутмын Тоймд дурьдсан чухал зүйлүүдээс дурьдвал:
-Хятадын өрхийн хэрэглээ өссөн үзүүлэлт гарчээ
Хятадын эдийн засагт улирал бүр тогтмол үнэлэлт, дүгнэлт өгч байдаг энэхүү тойм нь их хэмжээний хөрөнгө оруулалт нь өмнөх оны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан гэж дүгнэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт сүүлийн үед улам ихэсч мөн өрхийн хэрэглээ ч сайн өссөн үзүүлэлт гарчээ.

Хэдийгээр дэлхийн зах зээл дахь Хятадын эзлэх хувь ихэссэн боловч, экспорт 2009 оны турш унаж, импортын хэмжээ хэт нэмэгдсэнээр, гадаад худалдааны цэвэр эргэлт 2009 оны өсөлтийг тодорхой хэмжээгээр хойш татсан бөгөөд, гадаад мөнгөн хөрөнгийн илүүдэл ашиг огцом буурсан талаар энд дурьджээ.

Хэдийгээр экспорт нь 2009 оны турш хурдан буурч байсан боловч 2010 оны эхээр хямралын өмнөх төвшингөөс давж гарчээ. Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнэ хэт өссөн тул хөрөнгийн үнийг тодорхой төвшинд барихын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болон дамын наймаанд хяналт тавих бодлогын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.

Дэлхийн Банкны Хятадын улсыг хариуцан ажилладаг тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон ярихдаа “Бид ҮНБ-ний өсөлтийг 9.5 хувь байхаар тооцоолж байгаа бөгөөд ҮНБ-ийн бүтцийн өсөлтөд өөрчлөлт орох болно. Засгийн газрын хөрөнгө оруулалт буурч байна. Гэхдээ дэлхийн эдийн засаг сайжрах тусам экспорт нь эргэн сэргэх хандлагатай байгаа. Мөн үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа нь ч энэ жил их хэмжээгээр өсөх төлөвтэй байгаа ба хэрэглээ ч мөн тогтвортой байх болно” гэж тэрбээр ярьсан байна.

-Хятадын инфляци 2010 онд өндөр түвшинд хүрэхгүй
Инфляци нь 2009 онд сөрөг үзүүлэлттэй байсан нь 2010 оны эдийн засагт чухал ач холбогдолтой болж байна. Олон улсын томоохон нөөц бололцооны дүнд дэлхийн үнийн дарамт намдаж байгаа тул Хятадын инфляци 2010 онд өндөр төвшинд хүрэх хандлагагүй байна гэж тоймд дурьджээ.

Тоймын гол зохиолч, Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Луис Күижс хэлэхдээ “Макро эдийн засгийн бодлогын байр суурь 2009 онтой харьцуулвал энэ жил илүү хатуу байх болно” гэжээ. “Бусад орнуудаас ялгаатай нь, Хятадын нийт үйлдвэрлэл нь боломжит хэмжээндээ ойр байна. Иймээс Хятадад бусад орнуудаас ялгаатай макро байр суурь шаардлагатай байна” гэжээ.

Олон улсад валютын ханшны уян хатан бодлого тустай
Дэлхийн Банкны мэдээлснээр, 2010 оны төсөв нь өргөн хүрээний төвийг сахисан (саармаг) санхүүгийн байр суурийг санал болгож байна. Дэлхийн эдийн засгийн дүр зураг тодорхой бус байгаа энэ үед, хэрэгжүүлэхэд уян хатан бодлого барих Хятад төдийгүй олон улсад нэн чухал. Инфляцийг мөнгөний хатуу бодлого болон хүчтэй валютын ханшны бодлогоор зохицуулж болно. Мөнгөний хатуу бодлого нь хөрөнгийн үнийн инфляцийн эрсдэлүүдийг зохицуулахад мөн чухал үүрэгтэй. Мөнгөний бодлогод зээлийн хүү чухал нөлөөтэй. Хэрэв бодлого тодорхойлогчид хөрөнгийн мэдрэмжтэй урсгалын хүүд санаа зовж байгаа бол валютын ханшны уян хатан бодлого тэдэнд тустай байж болох юм.

Тойм нь хөрөнгийн үнийн хөөрөгдлийн эрсдэлийг багасгах болон орон нутгийн засаг захиргааны санхүүгийн ачааллаас зайлсхийх замаар эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадна гэж тэмдэглэжээ. Хөрөнгийн зах зээл дэх тогтвортой байдлыг хангахын тулд түүнд тохирсон макро байр суурь болон зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. Энэ үед, засгийн газрын урт хугацааны дэмжлэгийн хүрээнд бага цалинтай хүмүүсийг байшин, орон сууцаар хангах тухай асуудлууд тавигдаж, шийдвэрлэгдэх боломжтой.

Хятадын макро эдийн засгийн байдал бат суурьтай сайн байгаа энэ үед орон нутгийн санхүүгийн эдгээр асуудлууд нь системийн хэт их ачаалалд хүргэхгүй. Гэхдээ шинэ зээлийн урсгалийг хянахын зэрэгцээ, орон нутгийн засгийн газрын орлого нь газрын гүйлгээний орлогуудаас бага хамааралтай байх хэрэгтэй гэжээ.

Хятадын Үндэсний Ард Түмний Их Хуралд тавьсан илтгэлдээ, засгийн газар эдийн засгийн бүтцийн тохируулга хийх шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ. Хятад улс 12 дахь Таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ үед, ерөнхий гол зорилгууд нь: эдийн засгийг “дахин тэнцвэржүүлэх” цаашдын дэвшилтэт бодлогыг бий болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үйл ажиллагаа ба ажил эрхлэлтийн өргөн хэмжээний тогтвортой шилжилтийг хийх, эдийн засаг дахь төрийн үүргийг өөрчлөх, дэлхийн бусад орнуудтай Хятад улсын цаашдын хамтын ажиллагааг зохицуулах зэргийг дурьдсан байна.

Category: My articles | Added by: Gh05T (14.04.2010)
Views: 501 | Comments: 1 | Rating: 4.0/1
Total comments: 1
0  
1 Gh05T   (19.06.2010 20:13:35) [Материал]
1d ntr gehgvi yu tongue tongue tongue

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Тунш сайтууд
Зүнчээ