Баасан, 29.11.2024, 05:32:54
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7-p cap » 26 » Аавыгаа зvvдэллээ
20:58:44
Аавыгаа зvvдэллээ
Огшуун нулимсаа залгилж зvvднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь vнэрлэдэг аавыгаа зvvдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хєглєж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Тэргvvндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дvvлэх бvргэдийг аваад хvзvvнд минь зvvчихлээ
Тэр бvргэдийн эрч хvчээр биеэн би сэлбэж
Тэвчнээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ
Амгалан харцандаа гэрэлтэх эцгийнхээ хайранд зовлонг минь шингээж
Алтан нар шиг мандаж яваарай vр минь гэхдээн
Алс тэнгэрт мандсан нарыг аваад нvдэнд минь аргамжчихаад
Аавын охин алзахгvй ээ гээд vсийг минь vнэрлэн босоход
Амьдралд охин нь бvдрэхгvй ээ гэж аавдаа хэлэн тэврээд
Ариун нулимсанд хєвж амтат зvvднээс сэрчихлээ
Ардын дуундаа уярдаг ч ардынхаа тєлєє тангараг єргєсєн
Аавыгаа зvvдэллээ, амьдрах итгэлээр сэтгэлээ чангаллаа.
Views: 843 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  7-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Тунш сайтууд
Зүнчээ