Баасан, 29.11.2024, 05:53:10
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7-p cap » 26
Мєрєєдєлд чинь умбаж янаг чинь болъё
Мєн л чиний бодол руу харвая
Шєнє очиж зvvдэнд чинь бvжиглэж
Шиврээ бороо шиг оронд чинь асгаръя
Амьсгалд чинь уусаж биеийг чинь эзэмдэж
Асаж ноцсон уруулд чинь шvргэж
Хvсэл болсон зvрхний чинь цохилтонд
Хvлээтэй юм шиг холдолгvй янаглая
Намайг санасан хvсэл дээр чинь тоглож
Нар адил биеийг чинь дулаацуулъя
Судасны чинь лугшилтанд би гал шиг ноцож
Суусар минж шиг єєрийг чинь гижигдье
Оргилуун дарс шиг хvслийг чинь асгарааж
Орчлон чиний хайрыг од шиг тамгалъя
Охин насныхаа жаргалыг мєнхєлж
Одоо л чиний хажууд уйлъя
Єглєєний нар цонхоор туслаа амраг минь
Єнгєт зvvднээсээ чи минь сэрдээ
Жаргал хугацаатай байдаг юм амраг минь
Заавал дараа зуудэнд чинь ирнээ
Шvлэг дуусаж vvр цайлаа янаг минь
Шєнєжин жаргаж хонолоо зvvдэнд чинь
Амттайхан зvvднээсээ одоо чи минь сэрдээ
Ахиж дараа нэг уулзъя намайг ... Цааш унших »
Просмотров: 782 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

: Зєндєє их дасчихаад хайраар дулаацаж явахад минь
Зvсээ буруулж дааруулах сэтгэл чинь хаана байсан юм бэ?
Зvгээ олохгvй зvрхэнд чинь тєєрчихєєд явахад
Зєв бурууг нь ялгах ухаан чинь хаана байсан юм бэ?

Цав цагаахан мєрєєдєлдєє жигvvрлэж нисэхэд минь
Цаанаа л нэг гунигтай єдрvvд нь хаана байсан юм бэ?
Цаг тоолон чамайг хvлээх тэр шєнvvдэд уйлж суухад
Цамцных нь энгэрт эрхэлсэн бvсгvй чи хаана байсан юм бэ?

Хуучирч амжаагvй хайрын минь vг унтарч амжаагvй байхад
Хувирч няцах зvрх чинь хаана байсан юм бэ?
Хундага дарсаар сэтгэлээ аргадаж явахад
Худлаа инээх найзууд минь та нар хаана байсан юм бэ?

Намайг анхны борооны гvнж байхад
Намрын гунигийг авчрах навчис нь хаана байсан юм бэ?
Насаараа тvvнийгээ хайрла гэж хайрыг надад бэлэглэчихээд
Нулимс vлдээгээд буцаачих бурхад нь хаана байсан юм бэ?

Просмотров: 807 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

Нєхрєє хvлээх миний сэтгэлийн гvн дэх ертєнцєд
Нvгэл аргадан анирлах нугачаат амьдралын ээдрээнд
Нvvдлийн шувууд хvртэл эргэн хурган хорогддог
Нартын амьдрал гэгч яасан уудам билээ
Євлийн догшин жавар євєрт минь хорогдсон гэлтэй
Єрдсєн галынхаа дэргэд vрээ л тэвэрч суухад
Єр зvрхэнд минь vерийн ус шиг шаагсан
Єнчин дэрний нулимс минь дотогшоо мэлмэрч байсан юм
Зулай тєєнєх зуны халуунд ч даарч байна уу гэлтэй
Зулзаган жаахан vрээ чангаас л чанга тэвэрч суухад
Зул бадамласан хайранд минь цєхрєлийн учиг ээдэрч
Зvлэг нэвчсэн бороо шиг зvрх минь уйлж байсан юм
Зvрхнийхээ энэлэнд буусан сvvдрийн мєнгєн хярууг
Зовхи нь єєдєє vрээрэй хайлуулж би чадсан юм

Зуурдхан амьдралын хvрдийг дутуухан эргvvлээд орхисон
Залуу эгэлхэн заяагаа жаргал зовлонгийн дэнсээр цадиглаж бас чадсан юм аа
Yнэндээ бол би
Євєє эмээгийн эрх охин байсан юм
Аав ээжийн ажилласаг охин байсан юм
Д ... Цааш унших »

Просмотров: 868 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (2)

Хэзээ ч билээ салхинд хийсгэсэн тэр нэгэн харц, гунигтай харц
Хээрийн салхинд даашинзны хормой хийсэхтэй хамт ахиад л ирчихлээ
Хархан нvдэнд хvлэгдэх сvvмийсэн тэр л харцанд
Хайрт минь чамайг аргамжаад хvлээлтээр жаахан сvлчихлээ
Хvний хань чамаар зvрхээ жаахан гоёчихоод
Хvvхэн хонгор сэтгэлдээ гашуун бороо шиврээчихлээ
Холын газраас ирэх тvvнийгээ хvлээх хооронд чинь
Холхи газраас харвах одон болоод амьдрал чинь тvр саатчихлаа
Хэзээ мєдгvй ирэх ханийн чинь бараанаар зугтаж
Хатаж нvцгэрсэн модны араар нуугдчихлаа
Хэлэхийн завдалгvй мартсан хайрын чинь vгийг залгиулж
Хонгор жаахан тєрхєнд чинь баярын мишээл илгээчихлээ
Хэзээ ч билээ салхинд хийсгэсэн тэр нэгэн харц, гунигтай харц
Хээрийн салхинд даашинзны хормой хийсэхтэй хамт ахиад л ирчихлээ.
Просмотров: 817 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

Зєнгєєрєє мэдрээгvй гэж vv бvсгvй чинь явчихсан
Зvрхийг чинь цоожлоод тvлхvvрийг нь чамд vлдээсэн
Захидал болгон хаяггvй дугтуй орхихдоо
Зургийг чинь бас хамтад нь хийгээд дамжуулсан шvv
Амжсангvй гэж vv хархvv минь жаахан хурдан алхахгvй
Анзаараагvй зєрєєд л єнгєрсєн дєє чи бvсгvйн хажуугаар
Андуураагvй ээ харин тэр эргэж хараад нулимсаа арчина лээ
Ардхан талд чинь очихдоо жаахан санаа алдана лээ
Ороолтоо гээчихээ юу залуу минь чи хайрын орцонд ороолтгvй бvv зорч
Орхиод явсан ороолтыг нь зvvчих сэтгэлийг нь бод
Одод тоолон олон хоног суухдаа утас ээрэн ороолт нэхэж
Орцны жижvvр надаас дамжуулахыг гуйгаад мордсон юм шvv.
Просмотров: 792 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

Огшуун нулимсаа залгилж зvvднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь vнэрлэдэг аавыгаа зvvдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хєглєж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Тэргvvндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дvvлэх бvргэдийг аваад хvзvvнд минь зvvчихлээ
Тэр бvргэдийн эрч хvчээр биеэн би сэлбэж
Тэвчнээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ
Амгалан харцандаа гэрэлтэх эцгийнхээ хайранд зовлонг минь шингээж
Алтан нар шиг мандаж яваарай vр минь гэхдээн
Алс тэнгэрт мандсан нарыг аваад нvдэнд минь аргамжчихаад
Аавын охин алзахгvй ээ гээд vсийг минь vнэрлэн босоход
Амьдралд охин нь бvдрэхгvй ээ гэж аавдаа хэлэн тэврээд
Ариун нулимсанд хєвж амтат зvvднээс сэрчихлээ
Ардын дуундаа уярдаг ч ардынхаа тєлєє тангараг єргєсєн
Аавыгаа зvvдэллээ, амьдрах итгэлээр сэтгэлээ чангаллаа.
Просмотров: 843 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

: Жаахан vр минь ижийдээ гомдоод уйлаа юу
Жаргалтай амьдралын минь эхлэл юм шvv дээ чи минь
Жиндvvхэн салхинаас дааруулахгvй гэж хамгаалан
Жавартай шєнє элгэндээ тэвэрч хонодог юм шvv ижий нь чамайг
Эрх танхил vр минь ээждээ гомдоод нулимс унагаа юу
Эргэх хорвоогийн хатуу бvхнээс энхрий чамайгаа холтгож
Харцаараа энхрийлж хатуухан vгсийг цэгнэн хэлээд
Хайрласан сэтгэлдээ єлгийдєн байж аргаддаг юм шvv ижий нь чамайг
Єхєєрдєм бяцхан vр минь ижийдээ гоморхоод уйлаа юу
Єрєєлєєс сонсох хатуухан vгсийг чинь зєєллєж
Єр зvрхэндээ харамлаж халгасаар хэдэн vгс хэлчихээд
Єєдєєс ширтэх харцанд чинь уярч энхрийлдэг юм шvv ижий нь чамайг
Хэвлийдээ эрхлvvлж арван сар тээхдээ
Хойшид угтах амьдралын чинь цэцэрлэгийг тарьсан юм шvv
Хvйгээр салсан ч сэтгэлд холбоотой амин хэлхээ чиний минь
Хацрыг исгэж урсах нулимсыг сэтгэлдээ шингээж багасгах гэсийм шvv vр минь
Зvрхэнд шигтгэсэн хайрын эмзэг ц ... Цааш унших »
Просмотров: 733 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 26.07.2010 | Тайлбарууд (0)

Хайх
Хуанли
«  7-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Тунш сайтууд
Зүнчээ