: Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь Нvгэл хэмээн зугтдаг байсан ч Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан Мєнхєд амьдрах юм шиг хэнэггvйхэн алхалдагсан Миний хайрын амтыг мэдэрсэн болов уу тэр минь Инээж байсан эгэлхэн тєрхийг чинь Эргэцvvлж бодохдоо ч нvднээ харах юм Yргэлж хамтдаа байх юм шиг Дурлаж харсаар чи минь алсалж Халуун сэтгэл ханашгvй мєрєєдлєє Зvvдэнд л учрах диваажингийн тэртээд аваад одож Сэрvvн намрын жиндvvхэн салхинд Хацар хайруулан гуниглан алхахдаа Жаргал даахгvйн зовлон vнэн байдгийг бодлоо ч Эргэж ирэхээргvй явсан чамайгаа олж харахгvй Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь Нvгэл хэмээн зугтдаг байсан ч Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан Гэвч чи минь одоо алга Гар сунган хvрэхсэн гэж хvслээ ч Халуун хайраар тэврэхсэн гэсэн ч Харцанд чинь ээрvvлэн эрхлэхсэн гэвч Чин зvрний инээд чинь ч алга Ханиа дурсдаг хєнгєн гуниг чинь ч vгvй Нvдэнд минь баясал нэмж Зvрхэнд минь догдлол мэдрvvлж Сонорыг минь амирлуулсан Зєєлєн намуухан хоолой чинь vvрд надаас алс болж дээ Зєндєє удаан хvлээлгэсэн амрагийн сэтгэлийг Зvрх гарган бичсэн хайрын дулаахан vгсийг Алсын алс аниргvйн учралаар уулзахдаа Алдрай чамтайгаа хагацал vгvй хослон жарганаа
|