Баасан, 29.11.2024, 05:45:35
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 10-p cap » 20
Бvлээхэн хэлхээт сондор нулимс
Бvтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гvнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бvгээн гунигийн сvvдэр итгэлийн гvнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бvтэнг орлохгvй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгvй
Сэмрэн сэмэрсээр хєвєрдсєн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай vгvй
Таанын ягаан цэцэг уулын сvvдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шvvдэр наранд хатахгvй
Салхинаа хєтлєгдсєєр мєрєєдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь vгvй
Танхил хvvгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сvvг хєхнє
Санаа амар, амгалан бурхны євєр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт vгvй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос ам ... Цааш унших »
Просмотров: 1127 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Дутахгүй дээ чамаар гэж онгирч явлаа.
Дурсахгүй дээ чамайг гэж тангаргалж явлаа.
Дусал нулимс ч унагаахгүй гэж гүрийж ч явлаа.
Дурлах л болно гэж занаж ч явлаа.
Хорон үгс чам руу хайр найргүй чулуудаж.
Хорссон харцаар чамайг хиншүү гартал харч.
Хорвоогийн муу бүхнийг хүсч явахдаа.
Хонгорхон зүрхээ л шаналгаж явсанаа даанч мэдсэнгүй ээ.
Просмотров: 1070 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Хавсарган салхи шуурсан хаврын тэр vдэш
Хайртай тэр минь намайг орхиод хол одсон
Хархан алаг нvдийг шаналалын нулимс бvрхээд
Хагацал биш шvv биш гэж єєрийгєє би хуурсан
Зуурдхан амссан жаргал дурсамж тєдийхєн дуусаж
Зуун мянган жилийн ганцаардал намайг угтлаа
Зол жаргал дутсан бvтэлгvй дурлалынхаа тогоонд
Зовлон гэдгээр би чинь цадаж явна хайр минь
Сар мэлтийн од тvгсэн гудамжаар
Салхиар хань шувуугаар хєгжим хийж
Сархадын амтанд хєлчvvрхэвч ганцаараа л явна
Санасаар байгаад бэтгэрч байгаа нь энэ юм боловуу
Просмотров: 1062 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Сэтгэл минь өвдөж байна
Сэм сэм нулимс урсаад
Хагацахыг хүсэхгүй байна
Хүний хорвогоос явахыг чинь зөвшөөрч би чадахгүй нь
Зүрх минь уйлж байна
Зүүдэнд минь чи алга
Просмотров: 1087 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Эрд хараахан гараагvй залуухан бvсгvйн ёсоор
Эгэлхэн залуус болзоонд урьвал татгалзах юу байхав
Энэ тэнгэрийн дор яг жилийн ємнє
Эрхэмсэг саран бид хоёр нэгэн болзоонд уригдсийм.
Болор жvнзэнд улаан дарс цалгихуй
Барууны намуухан аязанд бидэн хоёр бvжихvй
Орчлонд хоёулахнаа юм шиг бусдыг умартах
Огторгуй гэмээр тvvний нvдэнд ховсдуулах
Тэр vдшийн тэнгэр нэг л гунигтай бvvдгэр

Тэргэл саран харагдахгvй байшингийн бяцхан сvvдэр
Навчис хийсгэн наадах намрын салхи сэрvvн
Намайг тэвэрч зогсох залуугийн энгэр халуун
Одод зvvрмэглэх шєнє хотын эл хуль
Оройн болзоо єндєрлєх тийшээ гэрийн зvг
Ойрхон нэгэн цэцэрлэгийн хатсан навчсын дунд
Одоо л нэг салах гээд vнсvvлж байсан санагдана
Харуй бvрий шєнє хаанаас гарч ирсэн нь оньсого
Харваас эхнэр нь бололтой тэр бvсгvйн харц аймшиг
Намайг алгадаж нvvрийг минь самардсан эмэгтэйд буруу байгаагvй
Надад эхнэртэй гэдгээ сая л ... Цааш унших »

Просмотров: 1245 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Болор тунгалаг байсан монголын минь нийгэм булингартаж
Баян айлын хэлээ зажилсан охид их сургуулийн босгыг шалгалтгүй давж
Шунал, ховдог сэтгэлийнхээ дунд бүдчиж яваа томчуул
Шороо өвстэй холилдсон хээл хахуулийн хэдэн төгрөгөөр хөлжиж
Итгэл сэтгэлээр холбох найз нөхөд ч үгүйрч
Их мөнгөтэй л бол хамаатан садан ч олон болжНэг эхнэртэй хүн ховордож нууц эхнэрүүд ноёрхож
Нарт хорвоод нэгэн шинэ ертөнц энэ цагийг эзэлж ээ!!!
Хоногийн хоолоо хулгайлж олдогийг тоолж баршгүй
Худал хуурмагаас тэднийг салгах гэж мянга оролдоод нэмэргүй
Өдий болтол баримталж явдаг амьдралын нэгэн зарчим тэдэнд байдаг
Өсөхөөс сурсан хэв маяг нь мартаж болшгүй соёл нь юм гэдэг
Наадам наадам л гэх цэнгэлдэх хүрээлэнд наяын бууз, зуугийн хуушуур хөлхөлдөж
Нарийн зам зурайх ч морь биш мотоцикл машин уралдаж
Идэж уусан өмсөж зүүснээрээ хүртэл өөр хоорондоо барьцалдаж
Илүү гарсаныхаа хазгай гишгэхийг хүлээж амаа билүүдэн с ... Цааш унших »
Просмотров: 884 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Тэмvvлэхгvй байхын аргагvй хайр гэж байдаг
Хvсэхгvй байхын аргагvй сэтгэл гэж байдаг Санахгvй байхын аргагvй хvн гэж байдаг
Салахын аргагvй амьдрал гэж байдаг аа гэж

Уучлах зөвтгөхийн аргагүй алдаа гэж байдаг
Урваж холдохын аргагүй хайр гэж байдаг
Хайргүй байхын аргагүй хүн гэж байдаг
Ханаж цадахын аргагүй шунал гэж байдаг.

Просмотров: 852 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

: Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Мєнхєд амьдрах юм шиг хэнэггvйхэн алхалдагсан
Миний хайрын амтыг мэдэрсэн болов уу тэр минь
Инээж байсан эгэлхэн тєрхийг чинь
Эргэцvvлж бодохдоо ч нvднээ харах юм

Yргэлж хамтдаа байх юм шиг
Дурлаж харсаар чи минь алсалж
Халуун сэтгэл ханашгvй мєрєєдлєє
Зvvдэнд л учрах диваажингийн тэртээд аваад одож

Сэрvvн намрын жиндvvхэн салхинд
Хацар хайруулан гуниглан алхахдаа
Жаргал даахгvйн зовлон vнэн байдгийг бодлоо ч
Эргэж ирэхээргvй явсан чамайгаа олж харахгvй

Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Гэвч чи минь одоо алга
Гар сунган хvрэхсэн гэж х ... Цааш унших »

Просмотров: 786 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

уйлж байна нулимс урсаад л
гуйж суудаг бурхдаас чамайгаа
дуулж би сэтгэлээ тайтгаруулаад
дуулим хорвоог туучиж л явна даа,,
дассан сэтгэлдээ гуниг хурааж
даварсан мөрөөдөлдөө зэмлэл хүртээж
дарсан лонхонд хоног өнгөрөөж
дандаа л би чамайг бодох юм...
дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая"
ахин би чамтай учрахдаа атгасан гараа тавихгүйг амлая"
Просмотров: 879 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Намайг амьдруулахын төлөөнөө гуниглах
Нар, сарыг би харна
Гуниглаж бичсэн шүлэг минь
Цас болон газар шингэхийг харна
Гурван сарын өмнө ямар байсан
Тэр л хэвээр салхи босно,

Хүний амьдрал нэгэн хэмээр
Босон суун үргэлжилнэ
Хүсэхийн тулд хүсэвч
Хүлээхийн тулд хүлээх нь амаргүй гэнэ
Зүүдлэхийн тулд зүүдлэвч
Зуур хонох учиргүй тийм хол газар гэнэ
Амьдрахын тулд амьдрах хүсэл зориг минь
Алимны мод мэт хурц үзэсгэлэнтэй гэрэлтэх
Амьдралыг ойлгохын тулд амьдрах гэгч энэ буюу

Просмотров: 836 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэ ... Цааш унших »

Просмотров: 781 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Yнсэx уруулыг чинь санаад
Тэврэx тэврэлтийг чинь vгvйлээд
Зvрx сэтгэл минь євдєєд
Зvvдэндээ байнга чамайгаа санаx боллоо.
Санаx тусам толгой эргээд юу ч бодож чадаxгvй, Санаал
Хайрлана дурлана гэж vнэxээр сайхан хэрнээ vнэxээр xэцvv юм байна
Хайрлаад дараа нь салах мєчид vнэхээр ч xэцvv юм байна
Хайр энэ xорвоод намайг зовооно
Xайр энэ хорвоо дээр намайг уяраана
Xайр чи хол байсан ч vргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи намайг xамгийн сvvлийн хайр минь гэж хэлсэн чинь яасан
Хайр чи намайг л жаргаана гэсэн чинь яасан
Xайр чи нvднээс минь нулимс унагааxгvй гэсэн чинь яасан
Xайр чи vргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи минь xаа байна аа намайгаа vргэлж мєнх хамгаалж vргэлж xамт, нvднээс минь нулимс унагааxгvй гэсэн яасан
Xайр чи xаа байна ааааааа
Xайр тиймээ энэ хуурамч хайр байжээ,
Би юу ч ойxгvй галзуурч байна толгой эргээд.......ЗСН..єдєр.
Просмотров: 806 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Хайх
Хуанли
«  10-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Тунш сайтууд
Зүнчээ