: Тєрєхvй Бvрэлдсэн бие эхийн хэвлийд арван сар тєлжихvйд Бvлээн амиа цуглуулж амьдралд бэлдэхvй Бvтэн бие амьдралд яаран догдлохуйд Бvрий шєнєєр хорвоод мэндлэхvй Хайрлахуй Саатаж зогссон болзооны шєнєє эс тоолохуйд Санаж vгvйлэхийн шаналангаа vл дурсахуй Сайхны ємнє сатаарч хэдийн зогсохуйд Шаналал єєртєє бэлэглэж тvvнийг хайрлахуй Бодохуй Лавширсан бодлын vзvvрээс гараа ороон барихуйд Ламбугай шиг гvн бясалгаж эс чадахуй Лай ланчиг vргээсэн аврал нємрєхvйд Лааны гэрэлд ч тvр саатаж єєрийгєє мэдрэхvй Шаналахуй Чимээлсэн хагацлын vзvvрт ижийгээ алдчихаад эмтэрхvй Чиний дvр тєрхєнд дурлачихаад зvрх сэтгэл зєрчилдєхvй Чийгшсэн зовхинд нулмис хургаж vл хатахуй Чилийтлээ санасан он цагаас ааваа нэхэж хайлахуй Гомдоохуй Сvvдэр шиг vгээр зэмлэж vргээхvй Сvнс шиг муу санаалж итгэлийг нь эвдэхvй Сvмийн ганжир дор алдаагаа ухаархуйдаа Сvvгээр аргадаж уучлал эрэн нvглээ наманчлахуй Баярлахуй Итгэлээ эс няцсан анддаа талархаж сэтгэл гийхvй Ирээч гэж намайг хvлээж буй хайртдаа догдлон яарахуй Ирээдvй надад гэрэл гэгээтэй харагдахуйд Ирмvvн хvсэл зорилго сэтгэл халин дэврэхvй Хvсэхvй Ганцаардлаас зайлж чамдаа очихыг хvсэхvй Ганцхан шєнє бус насаараа жаргаахыг бодохуй Галбиргvй ертєнцийн галбир гэж чамайг амтлахуй Газар дээр нар унасан юм гэж чамаараа гоёхуй Жаргахуй Эвлvvлж босгосон элэг бvтэн амьдралдаа эс гомдохуй Эхлэлээсээ тєгсгєл хvртэл эс зовлон нємрєхvй Эмтэрсэн бvхэн эвлэж энтэй газар тєлжихvй Эрийн жаргалыг амталж зовлонд vл сєхрєхvй Омогшихуй Ертєнцийн хязгаарыг гатлана гэж єєртєє эрдэхvй Ер бусын тохиолыг давна гэж тэнгэрт тэмvvлэхvй Ердєє єчvvхэн сэтгэлдээ орчлонг багтаахуй Есєн зvйлийн бодьгалыг эс анзаарахуй Тєгсєхvй Yгvй хязгаарт эс дєхєж мухардахуйд Yнэн худлыг эс ялгаж буцахуй Yгний минь vнэ цэнэ унаж эс тоохуйд Yхэл нь аваад явахад эс цааргалхуй
|