Зєндєє их дасчихаад хайраар дулаацаж явахад минь Зvсээ буруулж дааруулах сэтгэл чинь хаана байсан юм бэ? Зvгээ олохгvй зvрхэнд чинь тєєрчихєєд явахад Зєв бурууг нь ялгах ухаан чинь хаана байсан юм бэ? Цав цагаахан мєрєєдєлдєє жигvvрлэж нисэхэд минь Цаанаа л нэг гунигтай єдрvvд нь хаана байсан юм бэ? Цаг тоолон чамайг хvлээх тэр шєнvvдэд уйлж суухад Цамцных нь энгэрт эрхэлсэн бvсгvй чи хаана байсан юм бэ? Хуучирч амжаагvй хайрын минь vг унтарч амжаагvй байхад Хувирч няцах зvрх чинь хаана байсан юм бэ? Хундага дарсаар сэтгэлээ аргадаж явахад Худлаа инээх найзууд минь та нар хаана байсан юм бэ? Намайг анхны борооны гvнж байхад Намрын гунигийг авчрах навчис нь хаана байсан юм бэ? Насаараа тvvнийгээ хайрла гэж хайрыг надад бэлэглэчихээд Нулимс vлдээгээд буцаачих бурхад нь хаана байсан юм бэ?
|