Баасан, 29.11.2024, 05:42:06
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 10-p cap » 20 » MONGOLIIN EMGENEL
20:28:04
MONGOLIIN EMGENEL
Болор тунгалаг байсан монголын минь нийгэм булингартаж
Баян айлын хэлээ зажилсан охид их сургуулийн босгыг шалгалтгүй давж
Шунал, ховдог сэтгэлийнхээ дунд бүдчиж яваа томчуул
Шороо өвстэй холилдсон хээл хахуулийн хэдэн төгрөгөөр хөлжиж
Итгэл сэтгэлээр холбох найз нөхөд ч үгүйрч
Их мөнгөтэй л бол хамаатан садан ч олон болжНэг эхнэртэй хүн ховордож нууц эхнэрүүд ноёрхож
Нарт хорвоод нэгэн шинэ ертөнц энэ цагийг эзэлж ээ!!!
Хоногийн хоолоо хулгайлж олдогийг тоолж баршгүй
Худал хуурмагаас тэднийг салгах гэж мянга оролдоод нэмэргүй
Өдий болтол баримталж явдаг амьдралын нэгэн зарчим тэдэнд байдаг
Өсөхөөс сурсан хэв маяг нь мартаж болшгүй соёл нь юм гэдэг
Наадам наадам л гэх цэнгэлдэх хүрээлэнд наяын бууз, зуугийн хуушуур хөлхөлдөж
Нарийн зам зурайх ч морь биш мотоцикл машин уралдаж
Идэж уусан өмсөж зүүснээрээ хүртэл өөр хоорондоо барьцалдаж
Илүү гарсаныхаа хазгай гишгэхийг хүлээж амаа билүүдэн суух болж
Ялихгүй нэгэн сургууль төгсөж шалихгүй нэгэн багш болдог
Ангийн фонд энэ тэр гэж албан татвараа авч эхлэдэг
Ядруухан айлын чадаруухан банди ярьж ярьж "дунд"-аа л аваад явдаг
Аль нэг захиралын хүү амаа л хөдлөгвөл "онц" аваад харьдаг
Хонхны баяр лонхны баярыг тэмдэглэж хүүхэд насаа үддэг
Хоногийн дараа дөрвөлжин нүхнээс эрүүлжээд гардаг
Ингэж яваад ямар хүн болохоо ч мэдэхгүй нэгэн сургуульд ордог
Ижий аавынхаа хэдэн бор төгрөгөөр оюутан та дөрвөн жил тоглодог
Үнэнгүй үнэн цаг хугацааг гүйцээд ирж байгаа ч юм уу даа халаг !!!
Үнэнээс бас зугтана гэв үү бурхан өршөөг !!!
Би суут ухаантан биш шүү дээ сураг тасардаггүй энгийн нэгэн шүлэгч...
Би буруутанд яллагч. буянтанд өмгөөлөгч...
Би энэ нийгмийн галав юүлэлтэнд хянагчаар ирсэн бурханы илч...
Би хэлье!
Зөв нь буруудаж зөөлөн нь хатуудахын цагт бурхан та нарыг цээрлүүлнэ гэсэн шүү !!!
Views: 884 | Added by: Ganaa | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  10-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Тунш сайтууд
Зүнчээ