Пүрэв, 28.03.2024, 20:37:39
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 10-p cap » 20 » Тал сэтгэл
20:43:38
Тал сэтгэл
Бvлээхэн хэлхээт сондор нулимс
Бvтэн сэтгэлийг эмтлэхийн цагт
Хагасхан сэтгэлийн гvнээс урссан
Халуун нулимсны гашууныг мэдэрнэ
Буйдхан сэтгэлд учралын уянга тасрахад
Бvгээн гунигийн сvvдэр итгэлийн гvнд хурна
Сайхан сэтгэлийн гэгээн утас тасрахад
Санаа алдсаар итгэл, сэтгэлийг орхино
Тал сэтгэл бvтэнг орлохгvй
Талд буусан намар эртийн хяруу шиг эмзэгхэн
Сэтгэл хэзээч шарх шиг анихгvй
Сэмрэн сэмэрсээр хєвєрдсєн утас шиг замарна
Тал сэтгэл жаргалын зай vгvй
Таанын ягаан цэцэг уулын сvvдэрт гандах шиг гундуухан
Сэтгэлийн сувдан шvvдэр наранд хатахгvй
Салхинаа хєтлєгдсєєр мєрєєдлийн оршихуйд заларна
Тал сэтгэл зовох нь vгvй
Танхил хvvгийн сэвлэг унтаа салхинаа аясрах шиг
Сэтгэл сарны цагаан сvvг хєхнє
Санаа амар, амгалан бурхны євєр дээр эрхэлнээ.
Тал сэтгэл амьдралын амт vгvй
Тахир сэлэм дэлхийн дайдыг давах шиг
Тал сэтгэл орчлонгоос амирлахад
Талын аадар шиг бvтэн сэтгэл ургана
Нартай шиврэх бороон єнчин дусал шиг жаргал
Салхины аясаар ундрах булгийн ус шиг мэлмэрэхэд
Намуухан сэтгэлд, сандарч ургасан нялх цэцэгсийн
Сарны vнэртэй гэгээн шvvдрийн амтыг чи мэдэрнэ.
Views: 1073 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  10-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Тунш сайтууд
Зүнчээ