Баасан, 29.11.2024, 04:36:36
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 5-p cap » 16
Хамаг орчлонг бидэн хоёр
Хайр дурлалд уруу татсан
Салхи салхиа илбэн гасалж
Сайхан удын мєчир їнсэлдэж
Навч навчаа илбэн сонссон
Намиа намиагаа їнгэн сїжирсэн
Шогшгойн чинээхэн болжморууд ч
Шогшрон шогшрон жиргэлдсэн
Буурцгийн чинээхэн зїрх нь
Булгилан булгилан долгиссон
Мєнгєн мєнгєн долгис хєєцєлдєж
Мєр мєрєє налан эрхэлсэн
Їїлс їїлсээ ноолон хєлбєрч
Їндэс їндсээ таалан хєлчїїрсэн
Хайрын зєєлєн харцыг минь
Харгиа гол зогсож талимсан
Хадны цав аньж тольдсон
Хавийн байгал шандуурч ширтсэн
Дулаахан бороо єнжин зїсэрч
Дусал дуслаа норгож дунирсан
Дуулим хорвоог бидэн хоёр
Дурлалд дуудаж уруу татсан
Просмотров: 1006 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Бэр болж аавын чинь босгоор алхсан
Бүсгүй түүнийгээ бүү уйлуулаарай
Биендээ хүндэдсэн ачаа юуг нь хүндрүүлж
Битүүхэн хадгалсан хайрыг нь шархлуулж бүү зовоогоорй

Бишгүй л нэг зовлон амьдралд зөндөө бий ч
Бичигдээгүй хууль хамтдаа туулдаг хорвоо дэлхий
Бие биесээ ойлгож, зовлонгоо хуваалцахгүй л юм бол
Би чиний хань гээд яах юм бэ

Хань болж гэрийн чинь тооныг түшилцсэн
Хайртай түүнийгээ бүү уйлуулаарай
Халамж дулаан эр хүний түшигээ
Харамгүйгээр ганцхан түүндээ л зориулаарай

Буурал дэлхий алдаа оноогоор дүүрэн ч
Бурхан биш хань чинь л амьдралын түшиг
Бууж, мордохын зуур нас нэмдэг хорвоод
Буруутгаж нэгнийгээ гомдоогоод яах юм бэ

Ээж болж үрийн чинь зулайг илбэсэн
Энхрийхэн түүнийгээ бүү уйлуулаарай
Эмзэг нандин сэтгэлд нь хүйтэн үгс унагааж
Эвлэг намуун хайрыг нь сэвтээж бүү гомдоогоорой

Эвдэрсэнийг нөхөж, хатууг зөөллөх сэтгэл
Энх тунх жаргал чинь зөвхөн ч ... Цааш унших »

Просмотров: 899 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Өөртөө л итгээрэй
Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй
Просмотров: 1019 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

: Нойрмог орчлонг сэрээн өвгөдийн туучсан замаар
Найман зууны дараа богц ганзаглаж ирэхдээ
Төрсөн нутгийн цэнийг хүний газар мэдэрч
Төөрч явсан өөрийгөө эндээс олохоо мэдсэнгүй

Хаяа хаяагаа хэмлэн,амь амиа тэмтэрсэн
Харгис зууныг,өтгөс минь,хар тугандаа бөхийлгөж
Зовсон олны айдас,нурсан балгасны утааг
Зол жаргалаар солих гэж ясаа энд тавьсан юм

Өргөн дэлхийн амгалан,алаг үрсийнхээ төлөө
Өргөсөн тангараг,асгасан цус одоо ч эндээс үнэртэх шиг
Өөрийгөө умартаж,түүхийн төлөө үрэгдсэн ихэсээ
Өрөвдхийн эрхэнд дурсан бодол хэлхэж суунаа

Просмотров: 984 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

: Хаалга тогшихыг чинь єдєржин хvлээнэ
Хvрээд ирэхийг бас л хvлээнэ
Хоног тоолон ганцаараа хvлээнэ
Харин чамайгаа би чинь
Хvйтэн чулуун доор ганцаараа
Хэвтэж байгааг чинь мэдсэнгvй
Чамайг аваад явсан энэ хорвоо
Чамгvй хатуу хандаж байна надад
Ганцааранг минь vлдээсэн орчлонд
Гашуун нулимстай зvхэн сууна
Булшны чинь дэргэд унагасан нулимс
Мєс болон хєлдєнє
Орны чинь дэргэд унагасан нулимс
Гал болон дvрэлздэг байсан
Хvйтэн чулууны дэргэд сууна
Хайртай чамайгаа єгvvлнэ
Харин би чиний хажууд
Хамтдаа байхгvйдээ мэлмэрэн сууна
Хорвоогийн наран жаргасан ч
Хамаг цэцэг хатсан ч
Хайртай чинийхээ дэргэд
Хvйтэн чулуун доор хэвтэнэ
Просмотров: 845 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Нулимс яаж урсдагыг
Нvдэнд яаж тордогыг
Хоолойд яаж амтагддагыг
Хvнээр хэлvvлэхгvй єєрєє би мэднэ
Дэндvv сайхан учрал байж дээ
Дэврvvн хєєрvv зvрх байж дээ
Даарсан сэтгэлд минь зул байж дээ
Даруухан хайрын минь хатан байж дээ
Хайртай гээд намайг тэвэрдэг байсан
Хэзээ ч хувирахгvй гэж хэлдэг байсан
Хэнээс ч дутахгvй хайрладаг байсан
Хараад ханашгvй эрдэнэ минь байсан
Хаанаас ч оломгvй жаргал минь байсаан
Чиний минь тэр сайхан бvхэн
Чимээгvйхэн надаас холдоход
Чихэр шиг хайрыг чинь амталдаг байсан
Чийгтэй уруул омголдож байсан
Хатсан уруул нулимсанд дэвтэж
Хагацал надад давс шиг санагдсан
Дурлал нулимс хоёр хамт оршдогыг мэдээд
Хоолойд тээглэх хайр шингэн байдгийг ухаарсан.
Просмотров: 873 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Нулимс гэдэг хачин юм шvv
Хэдхэн vгэнд гомдож урсана
Хээгvй занд гуниж урсана
Хэрсvv нэгэнд хорсож урсана
Хэн нэгнийг санаж урсана
Нулимс гэдэг хачин юм шvv
Баяр хєєрєнд багтаж урсана
Багтам амжилтанд омогшиж урсана
Багахан тусанд талархаж урсана
Бусдын жаргалд тайтгарч урсана
Нулимс тэгэхээр єєрєє нvдэнд харагдах сэтгэлийн толь
Нулимс харин тэгэхлээр амьдралд тохиох жаргал зовлонгийн холбоос
Просмотров: 904 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Чиний тухай бодол болон зогсдог цаг нэгэнт єнгєрсєн
Чин хайртай гэж хошгоруулдаг vе аль эрт хоцорсон
Чимээгvй гэтэж байгаад vнсэх чинь яасийн хохь нь
Чи бид хоёр таарахгvй л гэвэл надад итгэсэн нь дээр

Урууланд минь шороо тогттол гурван жил хvлээлгэсэн
Уугуул нутгаа санах л юм гэж Солонгосоос мессенжердсэн
Уба гээд цаана чинь дугарлаа гэхэд кино гэж молигдсон
Урмыг чинь хугалаагvй байхад комиссын бараа чулуудсан

Хуруун чинээ vрсээ чихрээр хуурч олон жилийг авсан
Халуун ногоотой гоймонгоор аавыгаа орлуулж бэтгэрсэн
Хадаг бариад золгодог Монгол ёсоо мартатлаа
Хангуг кинонд самуурч євдєг сєгдєн чамайг нэхсэн

Яриад л байх юм хоёулаа нэг уулзах юмсан
Яараад л байна даа сэтгэл минь тэврvvлэх юмсан
Яасан ч их удна вэ хань минь чи ир л дээ
Ялихгvй vйлдэл гарвал хvний хvн болох гээд байна

Чиний эзгvйд хоноц олшроод хvvхэд айлгана
Чиний дургvй харийн хvмvvс ногооноор дайлна
Чиний тэр ... Цааш унших »

Просмотров: 922 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (1)

Єнгєт орчлонг гийгvvлэгч
Наран мандах тоогоор
Yдэш бvр ододыг чимэгч
Саран хоноглох тоогоор
Євєл бvрийн дараахи
Жаргалыг авчрах
Хаврын тоогоор
Yдэж єнгєрvvлэх бvхий л амьдралда
Хайрлая чамайгаа
Дахиж олдохгvй
Цаг хугацааг хамтдаа єнгєрєєсєндєє
Ахиж харамсахгvйн тулд
Амжиж гуравхан vг хэлье
Би Чамд хайртай
Просмотров: 921 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Єндєр єндєр барилгын дунд
Єєдєсхєн гэмээр жаахан гэр
Єчvvхэн тэр салбагар гэрт
Єндєр настан євгєн сууна
Єргєєшєє уртаашаа хэдхэн квадрат
Єргєн нарийн шvд шиг хашаа
Єтєлжээ гэмээр ганц банхар
Єргєс нь арзайсан намхан сандал
Хажууд нь тvших хань ч vгvй
Хайрлаж халамжлах vр хvvхэд ч vгvй
Хамаатан гэхээр ураг садан ч vгvй
Хєєрхий гэх бусдын тус ч vгvй
Насны б**сєнд єнчирж vлдсэн
Намхан нуруутай хєєрхий энэ євгєн
Насаараа ийм яваагvй юм
Нvгэлт дайнаас болсон юм
Эх орныхоо тєлєє нvдээ цавчилгvй
Эрэмгий зоригоор тулалдаж явсан тvvнд
Энгэрийг нь хар тємрєєр мялааж
Эргэж харалгvй эх орон нь мартсан юм
Ханийн тvшигтэй гэргийг нь
Хєєцєлдєн наадах vрийг нь
Харанхуй дайн vлдээгээгvй юм
Хэрцгий гэмээр бємбєгдсєн юм
Хоёр хєлєє эх орондоо зориулсан
Хэрсvv гэмээр жижигхэн энэ євгєнийг
Тvvнийг гэх ганц ч юм vлдээлгvй
... Цааш унших »
Просмотров: 875 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (0)

Хэзээ нєхєрлєснєє мэдэхгvй ч
Хэн хэн нь ухаан тєлжєєгvй байхдаа найзалсан анддаа зориулав

Нууж унагасан нулимс бvхний ихэр дуслын нэг нь минийх байсан
Нууцхан шаналж явсан сэтгэл бvхний хайлан минь андынхаа зовлонг нимгэлэх ухаан байсан

Дур булаам бvсгvйд зэрэг дурлаж явсан минь бидний дурсамж байсан
Дурлаж яваад хаягдсан бvтэлгvй хайрын тvvх бид хоёрын азгvйтэл байсан

Найз минь чи бид хоёр олон хаврын нялх ногоотой урт єдрvvдийг хамт элээж дээ
Нартай єдєр єдрийн тvvчээнд насаа зэрэг нэмж олон жилийн хаврыг vджээ

Єгєє аваа бидний дунд олон байсан ч
Єр нэхэж нэгнийгээ зовоолгvй хэн хэндээ гомдолгvй сайхан байж дээ

Хундага дарсан халамцаад бие биендээ л жаргал зовлонгоо хуваалцдаг байсан
Хувцас муутай нэг нь явахад ємссєн хувцсаа тайлаад єгєх сэтгэл биднийх л байж дээ

Хэтэвч зузаан нэгний ємнє тарчиг явахдаа ч найзын итгэлээсээ няцаагvй нєхєрлєл биднийх л байсан
Хийрхvv нэгний ємнєєс андаа ємєєрч босох зvрх зориг би ... Цааш унших »

Просмотров: 989 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 16.05.2010 | Тайлбарууд (1)

Хайх
Хуанли
«  5-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Тунш сайтууд
Зүнчээ