Чиний тухай бодол болон зогсдог цаг нэгэнт єнгєрсєн Чин хайртай гэж хошгоруулдаг vе аль эрт хоцорсон Чимээгvй гэтэж байгаад vнсэх чинь яасийн хохь нь Чи бид хоёр таарахгvй л гэвэл надад итгэсэн нь дээр Урууланд минь шороо тогттол гурван жил хvлээлгэсэн Уугуул нутгаа санах л юм гэж Солонгосоос мессенжердсэн Уба гээд цаана чинь дугарлаа гэхэд кино гэж молигдсон Урмыг чинь хугалаагvй байхад комиссын бараа чулуудсан Хуруун чинээ vрсээ чихрээр хуурч олон жилийг авсан Халуун ногоотой гоймонгоор аавыгаа орлуулж бэтгэрсэн Хадаг бариад золгодог Монгол ёсоо мартатлаа Хангуг кинонд самуурч євдєг сєгдєн чамайг нэхсэн Яриад л байх юм хоёулаа нэг уулзах юмсан Яараад л байна даа сэтгэл минь тэврvvлэх юмсан Яасан ч их удна вэ хань минь чи ир л дээ Ялихгvй vйлдэл гарвал хvний хvн болох гээд байна Чиний эзгvйд хоноц олшроод хvvхэд айлгана Чиний дургvй харийн хvмvvс ногооноор дайлна Чиний тэр магтаад байсан найз чинь чичрээд гарсан Чи намайг ойлгоорой vнэнч байж чадсангvй ээ Ийм юм болоол биз яадгийн хэнд хамаатай юм Ирэхгvй байсан чиний л буруу бvр цайрсан Илчилсэн дээр нь хэлье замаа бодоорой хє Эдгэшгvй ДОХ авчихсан би єнгєрсєн хvн
|