Ням, 01.12.2024, 17:15:49
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 7-p cap » 26 » Харууслын єнчин нулимс
21:02:06
Харууслын єнчин нулимс
Нєхрєє хvлээх миний сэтгэлийн гvн дэх ертєнцєд
Нvгэл аргадан анирлах нугачаат амьдралын ээдрээнд
Нvvдлийн шувууд хvртэл эргэн хурган хорогддог
Нартын амьдрал гэгч яасан уудам билээ
Євлийн догшин жавар євєрт минь хорогдсон гэлтэй
Єрдсєн галынхаа дэргэд vрээ л тэвэрч суухад
Єр зvрхэнд минь vерийн ус шиг шаагсан
Єнчин дэрний нулимс минь дотогшоо мэлмэрч байсан юм
Зулай тєєнєх зуны халуунд ч даарч байна уу гэлтэй
Зулзаган жаахан vрээ чангаас л чанга тэвэрч суухад
Зул бадамласан хайранд минь цєхрєлийн учиг ээдэрч
Зvлэг нэвчсэн бороо шиг зvрх минь уйлж байсан юм
Зvрхнийхээ энэлэнд буусан сvvдрийн мєнгєн хярууг
Зовхи нь єєдєє vрээрэй хайлуулж би чадсан юм

Зуурдхан амьдралын хvрдийг дутуухан эргvvлээд орхисон
Залуу эгэлхэн заяагаа жаргал зовлонгийн дэнсээр цадиглаж бас чадсан юм аа
Yнэндээ бол би
Євєє эмээгийн эрх охин байсан юм
Аав ээжийн ажилласаг охин байсан юм
Дvv нартаа бол намбалагхан эгч нь байсан юм
Дурлалын ємнє би
Доголон нулимстай євдєг сєгдсєн юм
Дутуу дулимаг амьдралд голомт нэгийг бадраахаар
Дэндvv дураараа чамдаа хvv хvртэл тєрvvлж єгсєн юм аа
Эцэстээ тэгээд би
Ээдрээт амьдралын нvглийг нь аргадаж
Эрэлхэг дайчнаар тэмцдэг болсон юм
Эжий заяандаа орчлонг бvvвэйлж
Энхрийхэн vрдээ ивээх бурхан нь болж чадсан юм аа
Харин чинийхээ зайг vрийнхээ сэтгэлд нєхєж чадаагvй дээ л
Харууслын єнчин нулимсаа загасны нvднээс унагаж
Голынхоо урсгалд хагацал нэмсэн юм аа.

Views: 869 | Added by: Ganaa | Rating: 0.0/0
Total comments: 2
0  
2 odgerel   (07.07.2011 11:50:36) [Материал]
mash goy bichij

0  
1 Мишээл   (20.09.2010 16:03:07) [Материал]
ямар гунигтай шүлэг вэ. Бүүр уйлмаар болчихлоо

Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]
Хайх
Хуанли
«  7-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Тунш сайтууд
Зүнчээ