Баасан, 29.11.2024, 04:35:10
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » 2010 » 4-p cap » 13
Нүдээ аниад намайг олж хараарай, би царайлаг залуу
Нүцгэн биеэрээ амтлаад нэг үзээрэй, би янаг халуун
Чихээ таглаад дуулахыг минь сайн чагнаарай, би сайхан хоолойтой
Чин сэтгэлээсээ ярихыг минь нэг сонсоорой, би чиний залуу
Нүдээ аньчихаад байхад чинь би харагдаад байвал
Нүцгэн биеэс чинь би л амтагдаад байвал
Чихээ тагласан ч гэсэн дуу минь сонсогдоод байвал
Чин сэтгэлээсээ итгэж болно, би чиний залуу
Просмотров: 839 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд

Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусааса ... Цааш унших »

Просмотров: 821 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
... Цааш унших »

Просмотров: 1134 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

Хоёр гартаа буу зэвсэг биш үзэг бал барьж ухаажсан би монгол хүн
Хоёрхон утастай хуурын эгшигэнд уярч ухаажсан би монгол хүн
Хорвоогийн сайхан муухайг нүдээр үзэвч ухаанар шийддэг би монгол хүн
Хослох заяандаа сэв суулгаж үндсээ бохирлоогүй би монгол бүсгүй хүн

Нар сарыг тэргүүндээ дээдлэн ертөнцийг сонордогч би хүн
Настан буурлаа ухаандаа дээдлэн сургаалийг нь сонордогч би хүн
Намайг бас чамтай учруулагч хайрыг дээдлэн зүрхээ сонордогч би хүн
Нас нэмж ухаан суухын хэрээр өөрийгөө сонордогч би хүн

Хорвоо чи өөрийн чинь эс бологч хүмүн намайг яаж сорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь иш бологч хүмүн намайг яаж хорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь өс бологч хүмүн намайг яа ... Цааш унших »

Просмотров: 822 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Хайх
Хуанли
«  4-p cap 2010  »
НямДаМяЛхаПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Тунш сайтууд
Зүнчээ