Эрхэм гишvvдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрх нь дуусахаас ємнє хайрын баланд умбуул
Эд нар чинь vгvй бол тойргийн чинь зай эзгvйрнэ
Эрхэм тvшээд нь vгvй бол парламентын чинь суудал эзгvйрнэ
Эрх мэдэлтэн чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрхэм гишvvдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрх нь дуусахаас ємнє хайрын жаргал эдлvvл ээ
Хєл нь хуулийн vгэнд бvдчиж
Хєл нь суудлаа олохгvй урван шарваж
Хааяа нэг хууль зєрчиж эрхлэхэд нь
Хатуу vгээр булж сэтгvvлчдийн хараанд бvv барьж єг
Ядуудаа л гишvvн болоогvй шvv дээ наадах чинь
Яадаг юм тэгэх эрхийг нь бид єгчихсєн хойно
Хууль засах эрхтэй
Худал амладаг барилтай
Намынхныхаа дэргэд цовоожиж
Намбарын хvvгийн харцанд томоождог
Зєєлєн сэнтийд нялхарсан гишvvдийг
Зvгээр л хайрла сонгогчид минь
Баян юм гэж дандаан битгий адал
Багахан хэрэгт ч ял сонсчих гээд байдаг юм
Баргийн хvн тоодопvй гэж да
...
Цааш унших »