|
Main » 2010 » 4-p cap » 12
Хэрэглээгүй авъяас ууршдаг, Ашиглаагүй булчин агшдаг , Тогтоол ус өмхийрдөг, Салхигүй агаар мууддаг, Түлхээгүй цаг зогсдог, Хэнч орохгүй бол хаалга гацдаг Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг
|
Асуух гэдэг лавлахын нэр Авах гэдэг єгєхийн нэр Атаатныг дарахад арга хэрэгтэй Амьдралыг туулахад ажил хэрэгтэй Ах дvv эвтэй бол Алт эрдэнээр дугахгvй Ах нь сургаж Дvv нь сонсдог Ах сайтын дvv цэцэн Ажил сайтын гэр цэмцгэр Ах дvvтэй хvн тал мэт уужим Ах дvvгvй хvн алгын чинээ бачим Архи арван насыг авна Тамхи таван насыг авна Архи арван хазгай Тамхи таван хазгай Архи уувал даруу нь сайн Ан авлавал мэргэн нь сайн
|
Цагаа олж Цагаа олж хэлээ хазах хэцүүхэн ч Цаанаа л аятайхан сэтгэгдэл сүүлд нь төрдөг. Сэтгэл нэг л сайхан тайвширч Сэргэлэн цовоо ирээдүйгээ хардаг. Андаа эсвэл амрагаа аягүйцүүлээгүй Аз жаргалыг амталж амардаг. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Хүүхдийн нүдээр хорвоог харах сайхан. Таатай, тааламжтай мэдрэмжиндээ мэдүүлж Тархи минь тогтуунаар тайвширдаг. Үгийн хүч чадал үүрдийн болохыг баталж Үг үрийн үрд үлдэхдээ ингэж хэлдэг. Хайр, итгэл, найдвар гэдэг үгний Хамаг утгыг таних цаг байдаг. Хүн болгоны таних цаг нь өөр, өөр ч Хайр, итгэл, найдвар л хамгийн сүүлд үлддэг.
|
: Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга Орчлонгийн жам өршөөлгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга Оюун ухаан дундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга Ариун хишиг бурханых тул Хайр сэтгэлдээ цаг гарга Аз жаргалын харгуй тул Найз нөхөртөө цаг гарга Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг хишигт цаг гарга Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга
|
Өглөө болгон эртлэн босч Өндөр тэнгэрийг бүрэн харж бай Огторгуй хурмаст уужмын хутгаа Оюун ухаанд чинь хайрлах болно Орой болгон нэгийг санаж Одот ертөнцийг хүндэтгэн харж бай Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ Үүрд таныг хайрлах болно Алтан нарыг мандах тоолонд Алаг зүрхнээсээ догдлон харж бай Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар Эрдэнэт бөмбөлөг гийх болно Ухаант хүн та хаана ч явсан Уулын оргилыг хүндэтгэн харж бай Баян буурал хангайн хишгээр Бат түвшин явах болно Учирсан бүхнийхээ нүүр царайг Уяхан даруухан инээмсэглэн харж бай Өнөр өтген урт удаан наслахын Өлзий буян бүрдэх болно
|
Дуугvй бvсгvй минь, дуугаа аядаж хайрла Дууг чинь сонсохлоор л дурлачих гээд байх юм Инээдээ барь хонгор минь их тайван бай Инээмсэглэл чинь хайр татаад, нvд булаагаад байх юм Дуугvй байхаараа чи бас аальтай харагдаад байх юм Дурлахгvй байхын аргагvй дєлгєєн санагдаад байх юм Их тайван байхаараа бас намбатай харагдаад байх юм Итгээд дурлачихаж болмоор найдвартай санагдаад байх юм Ингээд бодохоор чамдаа л дурлахгvй байж чадахгvй юм Инээсэн ч, намбалсан ч ижилхэн хайрлам сайхан чи юм Тэгээд л байс хийгээд сэтгэл дvvрээд байх юм Тэнэгхэн бодлыг минь уургалаад єєртєє татах юм чи Бvсгvй минь
|
Яагаад ингэснээ би ойлгохгvй биш Юунд хvрэх гэж шийдсэн бол Бодлыг минь чи минь яагаад єєрчлєв Бvх зvйлийг яагаад би vгvйсгэв Хайр гэж хэний тєлєє юм бэ? Хагацал гэж юуны тєлєє юм бэ? Хэнээс ч илvvгээр хайрлах сэтгэл Хэнд ч биш болж хувирдаг юм уу? Юу хvсэж юу бодож байгааг чинь Хайр би ойлгож чаддаг байсан Цаг хугацаа эсвэл чи харин Оньсого мэт сэтгэлээр тєєрєлдvvлжээ Итгэл дvvрэн бардам сэтгэлийг чи Салхи шиг хийсгэж орхисон хэрнээ Эцсийн мєчид гаргасан шийдвэр Эргээд намайг хvчлээд байх шиг Яавал би єєрчилж чадах бол Яавал чи хvслээ илэрхийлэх бол Харанхуй сэтгэлд тэмтчэн явахад Хагацалгvй замыг зааж єгєх болов уу?
|
Булбарай тєрсєн царайг чинь Бурханаас хvртэл нуумаар байна Хєєрхєн хонгор зvсийг чинь Хурмастаас хvртэл харамлаад байна Аялгуу сайхан хоолойг чинь Ардын дуунд оруулахсан Амраг хайрынхаа сэтгэлийг Аврал болгон тvгээхсэн Аяа энэ л хайр юутай гаслан бэ Аяа энэ л дvр юунд намайг зовооно вэ Аяа энэ л хоолой юутай уянгалаг вэ Аяа энэ л сэтгэл юунд тэмvvлнэ вэ Yхвэл нэг л авсанд оръё Yлдвэл нэг л дээвэрт амьдаръя
|
Эх нутагт минь намрын єдрvvд ирнэ Ээжийн минь сэтгэл навчсын гунигаар шуурна Энгэр юуг нь тvшээд уйлмаар бодогдоно Эрхэлж єссєн насаа дурсмаар санагдана Эх оронд минь намрын салхи vлээнэ Элс нvvдэллэж, говьд тэмээ буйлна Даруухан бор толгодод нар хоргодож єнжинє Дасахаас айдаг зvрх минь хэн нэгнийг vгvйлнэ Уул талаар намрын будан татна Уугаад суухад сэтгэлд будан татна Улирлын єнгєєр тэнгэр нvvнэ Учирлын холоос нутгаа санана
|
Нойрмог орчлонг сэрээн өвгөдийн туучсан замаар Найман зууны дараа богц ганзаглаж ирэхдээ Төрсөн нутгийн цэнийг хүний газар мэдэрч Төөрч явсан өөрийгөө эндээс олохоо мэдсэнгүй Хаяа хаяагаа хэмлэн,амь амиа тэмтэрсэн Харгис зууныг,өтгөс минь,хар тугандаа бөхийлгөж Зовсон олны айдас,нурсан балгасны утааг Зол жаргалаар солих гэж ясаа энд тавьсан юм Өргөн дэлхийн амгалан,алаг үрсийнхээ төлөө Өргөсөн тангараг,асгасан цус одоо ч эндээс үнэртэх шиг Өөрийгөө умартаж,түүхийн төлөө үрэгдсэн ихэсээ Өрөвдхийн эрхэнд дурсан бодол хэлхэж суунаа
|
Эрх мэдэл алдар нэр эд хєрєнгийг би илvvд vзээгvй Ээж аав бусдад хvндлvvлсэн Би монгол эр хvн Халтар тєгрєг халаасаа хоослуулж vзээгvй Ханьдаа хайртай эгэл нэгэн монгол эр хvн Эрх мэдэл алдар нэр эд хєрєнгийг би илvvд vзээгvй Эрхэм найз андууддаа хvндлэгдсэн Би монгол эр хvн Эзэнтэй шvлэг ханьдаа зориулсан миний айлтгал Энэ миний амлалт болсон хорвоогийн vнэн юм.
|
|
|
|