Бямба, 20.04.2024, 04:57:04
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Урт өдрийн наранд
Умдаан болохгүй умдааныг,
Ужиг холын замд
Хоол болохгүй идээг
Урьсан зочилсон айлууд
Уу! хэмээн барив.
Урьдын танил нөхөд
Угж мээм шиг шахав.

Шимэн шимэн суухад
Шимийн идээний дээж,
Шилэн шилэн уухад
Ширүүн хар архи.
Шижгэр залуу насны маань
Шийтгэл болон тохиосон,
Шилэн лонхонд бөглөөстэй
Шингэн биетэй чөтгөр.

Аагий нь хэлэх юм бол Гучин найман градус,
Аашийг нь хэлэх юм бол Гучин найман алдаа.
Андуухан хэлэх юм бол Гучин найман нас,
Ахиухан хэлэх юм бол Гучин найман үхэл!
Ууж эхлэх цагтаа би хамгийн цэцэн.
Улайж халах үедээ би хамгийн баян.
Унтаад сэрэх цагт мөнгө ч үгүй, нөхөд ч үгүй,
Ухаан бидэн хоёр бие биеэн олохгүй...
,

Просмотров: 920 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Хүн хун хоёр хайрыг билэгддэг атлаа
Хүн яагаад Хун шиг
Хайранд үнэнч байдаггүй юм бэ!
Просмотров: 919 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Просмотров: 962 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.

Хайрлахгүйюм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн.

Просмотров: 1512 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Дурлуулсан хайрыг хайр гэнэ
Дурласан хайрыг шаналал гэнэ
Олон дурлавал дон гэнэ
Орчин үеийн хайрыг мөнгө гэнэ.

Дурласаан би чамд
Дуугүйхан явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан.

Цаг хугацаа гэж байдаггүй яг тийм
Цав цагаан үүлэн дээгүүр яг тийм
Хаврын сэтгэл шиг хөнгөн яг тийм
Хайрын жигүүрээр дүүлэхсэн яг тийм.

Просмотров: 900 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Просмотров: 936 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Бодол болсон дүр чинь сэтгэлээс гараагүй
Борхон зүрхний минь шарх одоо ч эдгээгүй
Сэтгэл алдаж явсан үе минь хэвээрээ
Сэрэхгүй гэж амласан зүүдээ сэрээхгүй.
Просмотров: 827 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Хайр гэдэг нэгэн гуниг
Хагацал гэдэг нэгэн гуниг
Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг
Зүрх сэтгэл миньзовж шаналах нэгэн гуниг
Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн аз жаргалын нэг юм аа.
Просмотров: 818 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Чамайг хайрлах хүн хаа ч үгүй

Чамтай ханилах хүн байхгүй чи үүрд ганцаараа явна

Хараал болгон чинь өөрт чинь тусна

Хамхуул мэт чи хөрснөөс арчигдана

Хэцүү бэрхийг даван туулах тэнхээ чамд үгүй юм

Хэлц мэргэн үгийг ойлгож ухах арчаа алга

Өршөөл уучлал баярлал хүндлэл хүн чанарын үнэ цэнийг

Үдшээр л нэг ойлгуул ойлгох байх

Аль эсвэл үүрд ойлгохгүй

Чи бол ганцаардал уйтгарын туйл

Просмотров: 753 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Цав цагаахан сувд тэнгэрийн нvднээс асгарахад
Цан тогтоож сормуусаа будан гоёод л
Хэн ч явж амжаагvй цагаан торгон замаар
Хээ татуулан чиний зvг гvйлээ
Хайлахаас нь ємнє амжиж гоёлоо гайхуулахаар очтол
Хаалга vvд чинь цоожтой байсанд гомдож
Yлгэрийн шидээр цас болон хувираад
Yvдний чинь дэргэд дааран хvлээлээ
Нэмэн нэмэн орох цасан далайн дундаас
Нээрээ л хайртай юм бол намайг заавал ялгана
Нэрээр минь дуудан уулга алдан гайхахад
Нээж амжаагvй сэтгэлээ дэлгэнэ хэмээн хvлээлээ
Тэсгим хvйтэн євлийн жаварт
Тэвчээр алдалгvй хvлээсээр байхад минь
Дээгvvр минь чи тоомжиргvйхэн алхаад єнгєрєхєд
Дэндvv мєрєєдсєн би мєс болон хоцорлоо
Просмотров: 878 | Нэмсэн: Админ | Хэзээ: 25.03.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 9 10 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ