Бямба, 27.04.2024, 06:33:17
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?

Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном...

Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.

Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг

Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

Просмотров: 740 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгийгээ харанхуй нүхрүү бүү түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд дуралсных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхд ... Цааш унших »

Просмотров: 894 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)


Бадран дvрэлзэх галынхаа дєлийг тулгандаа манасан
Буурал дээдсийнхээ тvvхийг Нууц товчоондоо хадгалсан
Морьтон тvмнийхээ зоригийг алд биедээ багтаасан
Молор хуурныхаа татлага бvрийг чихэндээ цуурайтуулсан
Би Монгол хvн

Ээжийнхээ бvvвэйг сонсон уяхан болсон
Эх орноо хайрлан vндсэрхэг болсон
Адуун дэл дээр уртын дууч болсон
Аавынхаа дэргэд эр хvн болсон
Би Монгол хvн

Уулс нь дvнхийж, євс нь халиурсан
Ус нь цэлэлзэж, нар нь мэлтэлзсэн
Сар нь тэвхийж, салхи нь vлээсэн
Сайхан халуун элгэн нутагтай
Би Монгол хvн

Хєрсєн дороо нуугдсан эрдэнэстэй баян
Хvний нутгийг эмтлээгvй газартай баян
Чингэсийн тvvхээрээ дэлхийд баян
Чин хvслээрээ єєртєє баян
Би Монгол хvн

Хєх тэнгэр минь цэлгэр уужим
Хvлгийн жолоо татаагvй нутаг уужим < ... Цааш унших »

Просмотров: 904 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ

Өргөн хөнжлийн буланд хохийж
Өвөр дотуур салхи сэнгэнэнэ
Өчнөөн бодол од шиг өнгөц
Өглөө болтол хот шиг хол оо.

Просмотров: 809 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Хvн хvндээ углах сэрэлтэн буюу
Хvн хvнээ алах араатан буюу
Хvн усыг ч дундраах аюултан буюу
Хvн уулыг ч нураах санаатан буюу
Хvн алтан дэлхийн амьтан буюу
Хvн алсын одны гэмтэн буюу
Просмотров: 931 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Хүсэл мөрөөдөл ихээрээн гайхуулна
Хүртэх жаргал багаараан гайхуулна
Хүйтэн өвөл цасаараа гайхуулна
Хүний хүүхэн хөмсгөөрөө гайхуулна
Хожимдсон дурлал хяслаараа гайхуулна
Хоорондын хүмүүс соргогоороо гайхуулна
Хотын зам холоороо гайхуулна
Хоёрхон бие сэтгэлээрээ гайхуулна.
Просмотров: 910 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Эргэж буцахгүйн төлөө
Энэ хундагыг өргөе
Урагшаа давшиж явна гээд
Ухарч шившиг болохгүйн төлөө !

Бусдаас дутуу байж илүү гэж
Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө
Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд
Хөлд нь үрэгдэхгүйн төлөө !

Хайртыгаа гээд дайсандаа
Хаалгаа нээж өгөхгүйн төлөө
Бусдын доромжлон байгааг мэдсээр байж
Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө !

Товчоор хэлбэл хэн хүнгүй
Толгой бөөс хоёроо солихгүйн төлөө
Эхний бөгөөд эцсийн
Энэ хундагыг өргөе !

Просмотров: 813 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Амьдралыг чи алтаар үнэлбэл
Амьдрал, чамайг алтаар мялаана
Эс тоож, сохор зоос шиг хандвал
Эргээд, амьдрал чамайг бас
Элсний ширхэг гэж үзээд үлээчихнэ.
Просмотров: 944 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мєртєє
Хvvхэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертєнцєд элбэг мєртєє
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Просмотров: 1054 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

: Хамгийн сүүлд гудамжнаа
Халуун нулимсаа унаганхан
“Амаржихаар өвдлөө” гэж хэлсэн
Аяархан дууг чинь би сананам

Зангираад гарсан тэр нулимс
Залуудаа эдэлсэн зовлонгийн
Хамаг гашууныг шингээсэн юм шиг
Хачин булингартай байж билээ

Аяархан гоморхосон дуу чинь
Аварга бөмбөрцөг бүхэлдээ
Өвдөнхөн шаналаж байх шиг
Өр зүрхийг минь зүсэж билээ

Аяа үүнийг чинь би санасаар явнам
Алдрайхан бор нүдэн мину!

Просмотров: 874 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 04.04.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 8 9 10 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ