Баасан, 26.04.2024, 21:31:42
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Болор тунгалаг байсан монголын минь нийгэм булингартаж
Баян айлын хэлээ зажилсан охид их сургуулийн босгыг шалгалтгүй давж
Шунал, ховдог сэтгэлийнхээ дунд бүдчиж яваа томчуул
Шороо өвстэй холилдсон хээл хахуулийн хэдэн төгрөгөөр хөлжиж
Итгэл сэтгэлээр холбох найз нөхөд ч үгүйрч
Их мөнгөтэй л бол хамаатан садан ч олон болжНэг эхнэртэй хүн ховордож нууц эхнэрүүд ноёрхож
Нарт хорвоод нэгэн шинэ ертөнц энэ цагийг эзэлж ээ!!!
Хоногийн хоолоо хулгайлж олдогийг тоолж баршгүй
Худал хуурмагаас тэднийг салгах гэж мянга оролдоод нэмэргүй
Өдий болтол баримталж явдаг амьдралын нэгэн зарчим тэдэнд байдаг
Өсөхөөс сурсан хэв маяг нь мартаж болшгүй соёл нь юм гэдэг
Наадам наадам л гэх цэнгэлдэх хүрээлэнд наяын бууз, зуугийн хуушуур хөлхөлдөж
Нарийн зам зурайх ч морь биш мотоцикл машин уралдаж
Идэж уусан өмсөж зүүснээрээ хүртэл өөр хоорондоо барьцалдаж
Илүү гарсаныхаа хазгай гишгэхийг хүлээж амаа билүүдэн с ... Цааш унших »
Просмотров: 840 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Тэмvvлэхгvй байхын аргагvй хайр гэж байдаг
Хvсэхгvй байхын аргагvй сэтгэл гэж байдаг Санахгvй байхын аргагvй хvн гэж байдаг
Салахын аргагvй амьдрал гэж байдаг аа гэж

Уучлах зөвтгөхийн аргагүй алдаа гэж байдаг
Урваж холдохын аргагүй хайр гэж байдаг
Хайргүй байхын аргагүй хүн гэж байдаг
Ханаж цадахын аргагүй шунал гэж байдаг.

Просмотров: 808 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

: Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Мєнхєд амьдрах юм шиг хэнэггvйхэн алхалдагсан
Миний хайрын амтыг мэдэрсэн болов уу тэр минь
Инээж байсан эгэлхэн тєрхийг чинь
Эргэцvvлж бодохдоо ч нvднээ харах юм

Yргэлж хамтдаа байх юм шиг
Дурлаж харсаар чи минь алсалж
Халуун сэтгэл ханашгvй мєрєєдлєє
Зvvдэнд л учрах диваажингийн тэртээд аваад одож

Сэрvvн намрын жиндvvхэн салхинд
Хацар хайруулан гуниглан алхахдаа
Жаргал даахгvйн зовлон vнэн байдгийг бодлоо ч
Эргэж ирэхээргvй явсан чамайгаа олж харахгvй

Нууцхан сэтгэлийн хайраа зvрхэнд минь шивнэн байхад нь
Нvгэл хэмээн зугтдаг байсан ч
Нvд нvдээ ширтэлцэн vг хэлэлцэн зєрєхдєє
Намайг хайрладгийг чинь мэдрэхдээ би жаргалтай байсан

Гэвч чи минь одоо алга
Гар сунган хvрэхсэн гэж х ... Цааш унших »

Просмотров: 739 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

уйлж байна нулимс урсаад л
гуйж суудаг бурхдаас чамайгаа
дуулж би сэтгэлээ тайтгаруулаад
дуулим хорвоог туучиж л явна даа,,
дассан сэтгэлдээ гуниг хурааж
даварсан мөрөөдөлдөө зэмлэл хүртээж
дарсан лонхонд хоног өнгөрөөж
дандаа л би чамайг бодох юм...
дахин ирэхгүй он жилүүдээр андгайлая"
ахин би чамтай учрахдаа атгасан гараа тавихгүйг амлая"
Просмотров: 832 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Намайг амьдруулахын төлөөнөө гуниглах
Нар, сарыг би харна
Гуниглаж бичсэн шүлэг минь
Цас болон газар шингэхийг харна
Гурван сарын өмнө ямар байсан
Тэр л хэвээр салхи босно,

Хүний амьдрал нэгэн хэмээр
Босон суун үргэлжилнэ
Хүсэхийн тулд хүсэвч
Хүлээхийн тулд хүлээх нь амаргүй гэнэ
Зүүдлэхийн тулд зүүдлэвч
Зуур хонох учиргүй тийм хол газар гэнэ
Амьдрахын тулд амьдрах хүсэл зориг минь
Алимны мод мэт хурц үзэсгэлэнтэй гэрэлтэх
Амьдралыг ойлгохын тулд амьдрах гэгч энэ буюу

Просмотров: 791 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна

ххх ххх ххх

Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

ххх ххх ххх

Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэ ... Цааш унших »

Просмотров: 731 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Yнсэx уруулыг чинь санаад
Тэврэx тэврэлтийг чинь vгvйлээд
Зvрx сэтгэл минь євдєєд
Зvvдэндээ байнга чамайгаа санаx боллоо.
Санаx тусам толгой эргээд юу ч бодож чадаxгvй, Санаал
Хайрлана дурлана гэж vнэxээр сайхан хэрнээ vнэxээр xэцvv юм байна
Хайрлаад дараа нь салах мєчид vнэхээр ч xэцvv юм байна
Хайр энэ xорвоод намайг зовооно
Xайр энэ хорвоо дээр намайг уяраана
Xайр чи хол байсан ч vргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи намайг xамгийн сvvлийн хайр минь гэж хэлсэн чинь яасан
Хайр чи намайг л жаргаана гэсэн чинь яасан
Xайр чи нvднээс минь нулимс унагааxгvй гэсэн чинь яасан
Xайр чи vргэлж миний хажууд байна гэсэн чинь яасан
Xайр чи минь xаа байна аа намайгаа vргэлж мєнх хамгаалж vргэлж xамт, нvднээс минь нулимс унагааxгvй гэсэн яасан
Xайр чи xаа байна ааааааа
Xайр тиймээ энэ хуурамч хайр байжээ,
Би юу ч ойxгvй галзуурч байна толгой эргээд.......ЗСН..єдєр.
Просмотров: 760 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 20.10.2010 | Тайлбарууд (0)

Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд. Хэрвээ та мөрөндөө тохох хувцастай байгаа бол дэлхийн бүх хүний 75 хувиас баян. Ээж тань эсэн мэнд, эрүүл саруул байгаа бол та хамгийн азтай хүн. Харин та үүнийг уншаад баярлаж байгаа бол бичиг үсэггүй 2 миллиард хүнээс азтай юм. Тиймээс одоо байгаа зүйлдээ бүү гутарч амьдраарай
Просмотров: 1081 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 05.09.2010 | Тайлбарууд (0)

ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?

Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?

Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг ... Цааш унших »
Просмотров: 878 | Нэмсэн: andy | Хэзээ: 03.09.2010 | Тайлбарууд (0)

Учрах тавилан байдаггүй юм бол
Бүхнийг мартчихаж болдог ч болоосой
Үг дуугүй байсаар залхлаа
Үнэн сэтгэлийнхээ үгийг хэлье
Өөртөө байгаа бүхнээ зориулдаг
Өр зүрхнийхээ үгийг өчье
Чиний зүрхэнд хэн ч байсан
Чамайг гэсэн сэтгэл хувирахгүй
Чамруу тэмүүлэх хайраа
Зогсоох хүч даан ч алга
Просмотров: 833 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 02.09.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 3 4 ... 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ