Зангираад гарсан тэр нулимс Залуудаа эдэлсэн зовлонгийн Хамаг гашууныг шингээсэн юм шиг Хачин булингартай байж билээ
Аяархан гоморхосон дуу чинь Аварга бөмбөрцөг бүхэлдээ Өвдөнхөн шаналаж байх шиг Өр зүрхийг минь зүсэж билээ
Аяа үүнийг чинь би санасаар явнам Алдрайхан бор нүдэн мину!