|
Main » 2010 » 4-p cap » 6 » Анхнаасаа миний биш хvний амраг...
12:40:57 Анхнаасаа миний биш хvний амраг... |
Анхнаасаа миний биш хүний амраг Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ Алтан бэлзэгний шигтгээ мэт Анхилхан сувд нулимсаа Авааль гэргийнх нь оёсон дээлийн энгэр рүү Асгаруулаад байвчиг Аашилж туньдаг ардын дуугаа Аяланхан гуйгаад чиг нэмэргүй Аяндаа холдоно оо Угаасаа миний биш хvүний амраг Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэднэ Yйлний хайч шиг уран ааш дэлгэж Зүйлийн торго шиг намираад байвчиг Зүс буруутай харийн адуу шиг Өөрийн нутгаадаа сэрвэлзэж хононо Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ Сэтгэлийн дураар нисгэж болохгүй Эхнэртэй харчуул нууц амрагаар гоёдог Энгэрийн зүүлт шиг хуучраад хаягдаж мэднэ ээ… Хэдийнээсээ миний биш хvний амрагт Халуун хайр биш нялуун vг зохино Хэдийнээсээ миний биш Хүний амрагийн өвөр дээр Хээвнэг эрхлэн инээд алдаж суухдаа Өөрийн янагийн царайг санаж бай.
|
Views: 791 |
Added by: Ganaa
| Rating: 0.0/0 |
|
|