|
Main » 2010 » 4-p cap » 12 » Цагаа олж
|
Цагаа олж Цагаа олж хэлээ хазах хэцүүхэн ч Цаанаа л аятайхан сэтгэгдэл сүүлд нь төрдөг. Сэтгэл нэг л сайхан тайвширч Сэргэлэн цовоо ирээдүйгээ хардаг. Андаа эсвэл амрагаа аягүйцүүлээгүй Аз жаргалыг амталж амардаг. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Хүүхдийн нүдээр хорвоог харах сайхан. Таатай, тааламжтай мэдрэмжиндээ мэдүүлж Тархи минь тогтуунаар тайвширдаг. Үгийн хүч чадал үүрдийн болохыг баталж Үг үрийн үрд үлдэхдээ ингэж хэлдэг. Хайр, итгэл, найдвар гэдэг үгний Хамаг утгыг таних цаг байдаг. Хүн болгоны таних цаг нь өөр, өөр ч Хайр, итгэл, найдвар л хамгийн сүүлд үлддэг.
|
Views: 920 |
Added by: Ganaa
| Rating: 0.0/0 |
|
|