Би гудманд явж байлаа Биеэ танихгvй олны дунд явж байлаа Мєрлєж нэг нь тvлхэх юм Мєн нэг нь гал асууж зам хаах юм Гунхсан нэг нь урд ганхах юм Гутарсан нэг нь хойно нь гэлдрэх юм Олон дунд од ч явах юм Олны хараанд ихэмсэг явах юм Тамхины утаагаа нvvр лvv vлээж єнгєрєх юм Таниж мэдэхгvй хэрнээ харцаараа тавлах юм Утсаар нэгнийгээ зvхэж єнгєрєх юм Уулзаж зогсоо хосууд ч таарах юм Зєрж єнгєрєхдєє зvгээр єнгєрєхгvй юм Зvрхэн дунд хутга шааж єнгєрєх юм Зєєлєн харцтай хааяа л нэг тулгарах юм Зєвхєн тэр харц л хvнийх байх юм Тvмэн дунд би явж байлаа Тvгшиж яваа нэгэнтэй ч таарч байх юм Ємссєн зvvснээрээ гайхуулах нэгэн байх юм Єлсєж єгєхгvйн тулд гуйлга гуйх нэгэн байх юм Баян ядуу хоёр улам холдсон байх юм Бараг vхэл амьдрал хоёр шиг зєрєєтэй болсон байх юм Хvн биш гэж тоохоо больсон байх юм ядуусыг Хvний орчлонгоос тэднийг хассан байх юм Хvн хvнээ хайрлахаа больсон байх юм Хvндэлнэ гэдгээ бvр мартсан байх юм Хvн чанараа уландаа гишгэсэн байх юм Хєрєнгє мєнгєєр л харах болсон байх юм Гудамжинд би єдєр бvхэн явдаг Гунигтай харцтай олон тулгардаг Амьдрал єнєєдєр аз жаргалгvй болсон байх юм Амь нас ч баталгаагvй болсон байх юм Байшин машин хоёр шахагдсан нарийхан гудамж байх юм Багтаж ядан тvлхэлцсэн тvмэн олон уцаартай байх юм Єлєн шороо боссон хог н**штой байх юм Єнєєдрийн хотын гудамж нэг ийм л байх юм.
|