Нойрмог орчлонг сэрээн өвгөдийн туучсан замаар Найман зууны дараа богц ганзаглаж ирэхдээ Төрсөн нутгийн цэнийг хүний газар мэдэрч Төөрч явсан өөрийгөө эндээс олохоо мэдсэнгүй Хаяа хаяагаа хэмлэн,амь амиа тэмтэрсэн Харгис зууныг,өтгөс минь,хар тугандаа бөхийлгөж Зовсон олны айдас,нурсан балгасны утааг Зол жаргалаар солих гэж ясаа энд тавьсан юм Өргөн дэлхийн амгалан,алаг үрсийнхээ төлөө Өргөсөн тангараг,асгасан цус одоо ч эндээс үнэртэх шиг Өөрийгөө умартаж,түүхийн төлөө үрэгдсэн ихэсээ Өрөвдхийн эрхэнд дурсан бодол хэлхэж суунаа
|