Эргэж буцахгүйн төлөө Энэ хундагыг өргөе Урагшаа давшиж явна гээд Ухарч шившиг болохгүйн төлөө ! Бусдаас дутуу байж илүү гэж Буруу ойлгоод инээдэм болохгүйн төлөө Хөвчин дэлхийн хүчтэнтэй зиндаархах гээд Хөлд нь үрэгдэхгүйн төлөө ! Хайртыгаа гээд дайсандаа Хаалгаа нээж өгөхгүйн төлөө Бусдын доромжлон байгааг мэдсээр байж Буруу ойлгосон болж худлаа инээхгүйн төлөө ! Товчоор хэлбэл хэн хүнгүй Толгой бөөс хоёроо солихгүйн төлөө Эхний бөгөөд эцсийн Энэ хундагыг өргөе !
|