Усны дэргэдэх ургамлын сайхныг биширч Учрал зєгнєвч учирч амжаагvй хань минь ээ Ухаан бодлын хязгааргvй далайдаа Ургуулан тєсєєлж явна уу намайгаа Уруудаж єгсєх амьдралын шуурганд Уйтгарт автан ганцаардаж явна уу эсвэл Учирч амжаагvй хань минь ээ Уруулаа болоод сэтгэлээ чамдаа хадгалж Уулзах мєчийг тээж ирэх шувуудыг Угтан тосож итгэл євєрлєн явнаа би Урган соёолох нялх нахиат хавар шиг Уужуу ухаандаа бодлын цэцэгс тариад Учиг хэлхэж ерєєл єргєн явна уу чи минь Учирч амжаагvй хань минь ээ Чи хэн ч байж мэднэ тэр хувь тавилангийн хэрэг Чи хэзээ ч таарч болно тэр цаг хугацааны хэрэг Чи хаанаас ч ирж магад тэр харгуй замын хэрэг Чи хэний ч vр байж мэднэ тэр заяа тєєргийн хэрэг Чи хань минь л байж таарна тэр хайр сэтгэлийн хэрэг Чин зvрхээрээ ижилсэх нь харин чи бидний хэрэг ээ Учирч амжаагvй хань минь ээ
|