|
Main » 2010 » 4-p cap » 6 » Yртэй хvний сэтгэл
11:17:19 Yртэй хvний сэтгэл |
Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ Хорвоод хүний л эцэг болхоороо өөр юм байна лээ Бүрий хөл үдшээр бүүвэй аялдаг боллоо Айдасийг нь аргадах гэж дуугаа зөөллөж Аясахын шөнөөр үлгэр хүртэл зохиож үзсэн шүү Туурган цаана уйлвал айсан чихэнд дуу нь чанга Торгон дээр бүдэрлээч түгшсэн сэтгэлд эд нь хатуу Уйлах инээх хоёрт нь санаа зөөлөрч Унаган сэвлэгий нь үнсэхэд самсаа нялхармаар Жамыг дагаад өснө гэж бодхоос Жаахан бүлээрхвэл зовлон санах нь илүү Заяа түшээд ториноно гэж бодхоос Жаргалд эргэлзсэн нулимсанд нь уйдах нь илүү Үртэй хүний сэтгэл гэдэг Үүрд шувуухай тэнгэрт бүдрэх вий гэж эмээдэг юм байна лээ Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ Хорвоод хүний эцэг болхоороо өөр юм байна лээ Амь хайр хоёр шингсэн үрийнхээ тухай залбирч Аав ээж хоёрийнхоо өмнө би мөргөлчин боллоо [color=red]
|
Views: 832 |
Added by: Ganaa
| Rating: 0.0/0 |
|
|