Даваа, 29.04.2024, 14:03:21
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Нүдээ аниад намайг олж хараарай, би царайлаг залуу
Нүцгэн биеэрээ амтлаад нэг үзээрэй, би янаг халуун
Чихээ таглаад дуулахыг минь сайн чагнаарай, би сайхан хоолойтой
Чин сэтгэлээсээ ярихыг минь нэг сонсоорой, би чиний залуу
Нүдээ аньчихаад байхад чинь би харагдаад байвал
Нүцгэн биеэс чинь би л амтагдаад байвал
Чихээ тагласан ч гэсэн дуу минь сонсогдоод байвал
Чин сэтгэлээсээ итгэж болно, би чиний залуу
Просмотров: 793 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд

Аав суудалт уулс нь салхиараа дэмнэж
Алтан нар хүртэл цацрагаараа дэмнэж
Эхний мөрөө газар баярлуулан гишгэхэд
Эх орон минь надаар дутаагүй ээ!
Бялууртлаа түмнийхээ буянд эрхэлсэн
Балга цус амины үнэ мэдэхгүй намайг
Довон дунд дэгэнцсэн хөсөг тэрэг шиг хэдэн шүлгээ
Дотроо их томдож, омголон явахад
Чамаас ч илүү үрсийнхээ сүнсийг
Уулс дундаа бүвэйлж байдаг юм гэж
Чангахан зандарсан аавын харц шиг
Ухаарал өгөхдөө эх орон минь надаар дутаагүй ээ .
Надаар дутаагүй эх орноороо харин
Насаа үдтэл би дутаж амьдарна,
Хэнз яргуй аргалын үнэртэй
Хээрийн салхиар дандаа би дутдаг
Дөрөөн дээр сүү дусааса ... Цааш унших »

Просмотров: 778 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
... Цааш унших »

Просмотров: 1081 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Замбуу тивийн зүрхэнд хүмүн болсондоо би бахархнам
Заяасан эцэг эхдээ халамж нь болдгоороо би бахаднам
Замбуу тивийн нарыг тоонондоо аргамжиж өглөө угтдагтаа би азтай хүн
Заяа тавилангаар учирсан эх орноороо би гайхуулж өссөн би азтай хүн

Хоёр гартаа буу зэвсэг биш үзэг бал барьж ухаажсан би монгол хүн
Хоёрхон утастай хуурын эгшигэнд уярч ухаажсан би монгол хүн
Хорвоогийн сайхан муухайг нүдээр үзэвч ухаанар шийддэг би монгол хүн
Хослох заяандаа сэв суулгаж үндсээ бохирлоогүй би монгол бүсгүй хүн

Нар сарыг тэргүүндээ дээдлэн ертөнцийг сонордогч би хүн
Настан буурлаа ухаандаа дээдлэн сургаалийг нь сонордогч би хүн
Намайг бас чамтай учруулагч хайрыг дээдлэн зүрхээ сонордогч би хүн
Нас нэмж ухаан суухын хэрээр өөрийгөө сонордогч би хүн

Хорвоо чи өөрийн чинь эс бологч хүмүн намайг яаж сорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь иш бологч хүмүн намайг яаж хорих юм бэ
Хорвоо чи өөрийн чинь өс бологч хүмүн намайг яа ... Цааш унших »

Просмотров: 775 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 13.04.2010 | Тайлбарууд (0)

Хэрэглээгүй авъяас ууршдаг,
Ашиглаагүй булчин агшдаг ,
Тогтоол ус өмхийрдөг,
Салхигүй агаар мууддаг,
Түлхээгүй цаг зогсдог,
Хэнч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг
Просмотров: 880 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Асуух гэдэг лавлахын нэр
Авах гэдэг єгєхийн нэр

Атаатныг дарахад арга хэрэгтэй
Амьдралыг туулахад ажил хэрэгтэй

Ах дvv эвтэй бол
Алт эрдэнээр дугахгvй

Ах нь сургаж
Дvv нь сонсдог

Ах сайтын дvv цэцэн
Ажил сайтын гэр цэмцгэр

Ах дvvтэй хvн тал мэт уужим
Ах дvvгvй хvн алгын чинээ бачим

Архи арван насыг авна
Тамхи таван насыг авна

Архи арван хазгай
Тамхи таван хазгай

Архи уувал даруу нь сайн
Ан авлавал мэргэн нь сайн

Просмотров: 959 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Цагаа олж
Цагаа олж хэлээ хазах хэцүүхэн ч
Цаанаа л аятайхан сэтгэгдэл сүүлд нь төрдөг.
Сэтгэл нэг л сайхан тайвширч
Сэргэлэн цовоо ирээдүйгээ хардаг.
Андаа эсвэл амрагаа аягүйцүүлээгүй
Аз жаргалыг амталж амардаг.
Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн
Хүүхдийн нүдээр хорвоог харах сайхан.
Таатай, тааламжтай мэдрэмжиндээ мэдүүлж
Тархи минь тогтуунаар тайвширдаг.
Үгийн хүч чадал үүрдийн болохыг баталж
Үг үрийн үрд үлдэхдээ ингэж хэлдэг.
Хайр, итгэл, найдвар гэдэг үгний
Хамаг утгыг таних цаг байдаг.
Хүн болгоны таних цаг нь өөр, өөр ч
Хайр, итгэл, найдвар л хамгийн сүүлд үлддэг.
Просмотров: 876 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

: Бяр чадлын ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөртөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Просмотров: 1035 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой болгон нэгийг санаж
Одот ертөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно

Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Ухаант хүн та хаана ч явсан
Уулын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтген урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно

Просмотров: 789 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Дуугvй бvсгvй минь, дуугаа аядаж хайрла
Дууг чинь сонсохлоор л дурлачих гээд байх юм
Инээдээ барь хонгор минь их тайван бай
Инээмсэглэл чинь хайр татаад, нvд булаагаад байх юм
Дуугvй байхаараа чи бас аальтай харагдаад байх юм
Дурлахгvй байхын аргагvй дєлгєєн санагдаад байх юм
Их тайван байхаараа бас намбатай харагдаад байх юм
Итгээд дурлачихаж болмоор найдвартай санагдаад байх юм
Ингээд бодохоор чамдаа л дурлахгvй байж чадахгvй юм
Инээсэн ч, намбалсан ч ижилхэн хайрлам сайхан чи юм
Тэгээд л байс хийгээд сэтгэл дvvрээд байх юм
Тэнэгхэн бодлыг минь уургалаад єєртєє татах юм чи
Бvсгvй минь
Просмотров: 815 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ