Даваа, 29.04.2024, 03:05:12
Тавтай Морил ! Зочин

Zunchee.

Site menu
Шүлэг
Мини - Чат
Санал асуулга
Танд хургэж байгаа мэдээ хэр байна?
Нийт хариу: 187
Нэвтрэх хэсэг
Main » Мэдээний архив
Яагаад ингэснээ би ойлгохгvй биш
Юунд хvрэх гэж шийдсэн бол
Бодлыг минь чи минь яагаад єєрчлєв
Бvх зvйлийг яагаад би vгvйсгэв

Хайр гэж хэний тєлєє юм бэ?
Хагацал гэж юуны тєлєє юм бэ?
Хэнээс ч илvvгээр хайрлах сэтгэл
Хэнд ч биш болж хувирдаг юм уу?

Юу хvсэж юу бодож байгааг чинь
Хайр би ойлгож чаддаг байсан
Цаг хугацаа эсвэл чи харин
Оньсого мэт сэтгэлээр тєєрєлдvvлжээ

Итгэл дvvрэн бардам сэтгэлийг чи
Салхи шиг хийсгэж орхисон хэрнээ
Эцсийн мєчид гаргасан шийдвэр
Эргээд намайг хvчлээд байх шиг

Яавал би єєрчилж чадах бол
Яавал чи хvслээ илэрхийлэх бол
Харанхуй сэтгэлд тэмтчэн явахад
Хагацалгvй замыг зааж єгєх болов уу?

Просмотров: 811 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Булбарай тєрсєн царайг чинь
Бурханаас хvртэл нуумаар байна
Хєєрхєн хонгор зvсийг чинь
Хурмастаас хvртэл харамлаад байна

Аялгуу сайхан хоолойг чинь
Ардын дуунд оруулахсан
Амраг хайрынхаа сэтгэлийг
Аврал болгон тvгээхсэн

Аяа энэ л хайр юутай гаслан бэ
Аяа энэ л дvр юунд намайг зовооно вэ
Аяа энэ л хоолой юутай уянгалаг вэ
Аяа энэ л сэтгэл юунд тэмvvлнэ вэ
Yхвэл нэг л авсанд оръё
Yлдвэл нэг л дээвэрт амьдаръя

Просмотров: 830 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Эх нутагт минь намрын єдрvvд ирнэ
Ээжийн минь сэтгэл навчсын гунигаар шуурна
Энгэр юуг нь тvшээд уйлмаар бодогдоно
Эрхэлж єссєн насаа дурсмаар санагдана
Эх оронд минь намрын салхи vлээнэ
Элс нvvдэллэж, говьд тэмээ буйлна
Даруухан бор толгодод нар хоргодож єнжинє
Дасахаас айдаг зvрх минь хэн нэгнийг vгvйлнэ
Уул талаар намрын будан татна
Уугаад суухад сэтгэлд будан татна
Улирлын єнгєєр тэнгэр нvvнэ
Учирлын холоос нутгаа санана
Просмотров: 811 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Нойрмог орчлонг сэрээн өвгөдийн туучсан замаар
Найман зууны дараа богц ганзаглаж ирэхдээ
Төрсөн нутгийн цэнийг хүний газар мэдэрч
Төөрч явсан өөрийгөө эндээс олохоо мэдсэнгүй

Хаяа хаяагаа хэмлэн,амь амиа тэмтэрсэн
Харгис зууныг,өтгөс минь,хар тугандаа бөхийлгөж
Зовсон олны айдас,нурсан балгасны утааг
Зол жаргалаар солих гэж ясаа энд тавьсан юм

Өргөн дэлхийн амгалан,алаг үрсийнхээ төлөө
Өргөсөн тангараг,асгасан цус одоо ч эндээс үнэртэх шиг
Өөрийгөө умартаж,түүхийн төлөө үрэгдсэн ихэсээ
Өрөвдхийн эрхэнд дурсан бодол хэлхэж суунаа

Просмотров: 730 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Эрх мэдэл алдар нэр эд хєрєнгийг би илvvд vзээгvй
Ээж аав бусдад хvндлvvлсэн Би монгол эр хvн
Халтар тєгрєг халаасаа хоослуулж vзээгvй
Ханьдаа хайртай эгэл нэгэн монгол эр хvн
Эрх мэдэл алдар нэр эд хєрєнгийг би илvvд vзээгvй
Эрхэм найз андууддаа хvндлэгдсэн Би монгол эр хvн
Эзэнтэй шvлэг ханьдаа зориулсан миний айлтгал
Энэ миний амлалт болсон хорвоогийн vнэн юм.
Просмотров: 848 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 12.04.2010 | Тайлбарууд (0)

Галт тэрэгний төмөр замаар би алхана
Гадагшаа дотогшоо хөл минь савлана
Гайхах хэрэггүй би согтуу биш байна
Ганцхан түүнийг л бодон алхаж байна.
Архи уусан хэрнээ би согтохгүй
Аяга шил хоёр нь л тасарч унаад
Аймар их толгой өвдсөн ч чи тоохгүй
Алаг зүрх минь чамайг л нэхэж гуниад
Толгой эргээд ч байгаам шиг санагдаж
Тэнгэрээс дэлхий унаад ч байгаам шиг бодогдож
Дээшээ харсан архиний бөглөө шиг
Дэндүү гэмээр бодолууд толгойнд хураастай
Өөдөөс ирэх гэрлийн тусгалыг
Өөр ертөнцийн хаалга гэж бодоод
Тосож өөдөөс нь гүйх гэтэл
Толгой газараас өндийхгүй байна
Хогийн архинд согтохгүй хэрнээ
Хоосон шил нь согтоод байх шиг
Дээрээс нь бууж ирэхийг хархад
Дэлхий доошоогоо харсан юм шиг
Нөгөө гэрэл өөдөөс ойртоод
Намайг чиглээд ирээд байх шиг
Өнгөрсөн дурсамж нүдэнд харагдаад
Өөд болсон хойноо би
Дэндүү согтоод төмөр зам дээр
... Цааш унших »
Просмотров: 1537 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (1)

Санахгүй өнгөрөх хором бүхэн надад амдралыг минь там болгодог
Салахгүй гэсэн амлалт бүхэн минь хэзээ ч хуурамчхан байгаагүй ээ.
Уйтгар гуниг нүднээс минь холдуулж аз жаргал бэлэглэсэн
Ухаалаг нэгэн шувуухайтай зүрхээрээ би учирсаан.
Дандаа л би чамайгаа гомдоож түргэн зан гаргадаг
Дахиад ганцхан боломж гэж албатай юм шиг аашилдаг
Уучлал хүсэх үгс зүрх зүсэн урсдаг ч
Ухаалаг дөлгөөхөн чи минь намайг ойлгож хүндэлдг ээ
Жирийн нэгэн зуны үдэш амьдрал минь гайхамшиг болсон
Жижигхэн зүрхний бяцхан горхи тэнгис болон цалгилсан
Ухаарч амьдрах хорвоод дэндүү тэнэг би чинь
Уучлаач гэж чамаасаа сүүлчийн удаа л гуйя.
Дахиад алдвал холдъё гэж би бурханы өнө андгайля
Дараа нь бас ээж аавынхаа нэрээр тангараглая
Нэр төр алдар гавъяа юу байдгаараа амлая
Нэг олдох насныхаа ханийн жаргалаар дэнчин тавья
Үнэхэр би ойлгохгүй тэнэг толгой юм бол
Үүрд бүх амьдралдаа ганц биеэр хорвоог туул ... Цааш унших »
Просмотров: 2572 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм
Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм
Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд
Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм
Шивэр, шивэр савирсан зуны салхи
Гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм
Харгана,бүдаргана хатгаж,ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ного ... Цааш унших »
Просмотров: 909 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүни ... Цааш унших »

Просмотров: 914 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран ... Цааш унших »

Просмотров: 828 | Нэмсэн: Ganaa | Хэзээ: 06.04.2010 | Тайлбарууд (0)

« 1 2 ... 6 7 8 9 10 11 12 »
Хайх
Хуанли
«  4-p cap 2024  »
НямДаМяЛхаПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Тунш сайтууд
Зүнчээ